Бөөр нь 120-160г буюу хүний биеийн жингийн 0,44%-тай тэнцэх хэмжээтэй, зүрхнээс гарах цусны 1/4% нь 2 бөөрөөр дамжин урсдагийн хувьд бөөр биеийн бусад эрхтнүүдээс цусан хангамжаараа хамгийн сайнд тооцогддог маш олон үүрэг гүйцэтгэдэг чухал эрхтний нэг юм.
Бөөр нь хөврөлийн хөгжлийн 3 долоо хоногтойгоос эхэлж үүсдэг бөгөөд 3 шат дамжлагыг дамжин/өмнөх бөөр, анхдагч бөөр, байнгын бөөр/ хөгжил нь бүрэн гүйцдэг байна.
Бөөрөөр 1 минутанд 1200 мл, хоногт 1500 л цус урсан өнгөрч, түүүний 180 л анхдагч шээс үүссэний 99% нь эргэн шимэгдэж, 1,5-2 литр шээс ялгардаг байна. Үүний хамгийн гол үүрэг нь биед гаднаас орж ирсэн хортой бодисын 75% нь бөөрөөр дамжин цэвэрлэгдэж, үлдсэн хувь нь ХБЗ болон бусад эрхтнүүдээр биеэс гадагшилдаг байна.
No comments:
Post a Comment