Манай байгууллага нь БНСУ-ын 30 гаруй эмнэлэгтэй хамтран ажилладаг бөгөөд эмчилгээ оношлогоонд зуучлах, Эмчилгээний визийг ажлын 4-7 хоногийн дотор найдвартай гаргаж үйлчилж байна.
Showing posts with label ТАНЫ ЭРҮҮЛ МЭНДЭД. Show all posts
Showing posts with label ТАНЫ ЭРҮҮЛ МЭНДЭД. Show all posts

Wednesday, March 2, 2016

ӨГЛӨӨ БОСООД УС УУХЫН АЧ ТУСЫГ ТА МЭДЭХ ҮҮ

Өдрийг энгийн, гэхдээ маш ашиг тустай үйлдлээс эхлэ. Тодруулвал, бие махбодийнхоо бүхий л үйл ажиллагааг идэвхижүүлэхийн тулд сэрмэгцээ нэг аяга ус уугаарай.
Энэ энгийн үйлдэл нь ходоод-гэдэсний замыг ажилд оруулж, бие махбодийн усны тэнцвэрт байдлыг сэргээж, хортой бодисуудаас ангижрахад туслаж, арьсны байдлыг сайжруулж, тэр ч байтугай сэтгэл санааг тайван болгож өгдөг. Ингэхдээ гуравхан дүрмийг л мөрдөх хэрэгтэй.

Monday, February 29, 2016

Кофе хэрэглэх нь танд ямар ач тустай вэ?

Дэлхий даяар 2008 оноос хойш жил бүр 20%-аар хэрэглээ нь өсч буй кофенд дурлагчид ихэнх нь 25-45 насны хүмүүс байдаг. Зарим хүмүүс бүр кофе уухгүйгээр өглөөг угтаж чаддаггүй. Харин зарим нь эрүүл мэндэд хортой хэмээн хэрэглэхээс татгалздаг билээ. Тэгвэл бид та бүхэндээ эмч болон судлаач нарын гаргасан кофены давуу талыг хүргэж байна.
1. Антиоксидант буюу үл исэлдүүлэгчээр баялаг. Энэ нь хөгшрөлтийг удаашруулах, хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тустай.
2. Магнигаар баялаг. зарим хүн энэ эрдсээр дутмаг байдаг. Магни нь хүний бие дэх олон ферментийн урвалыг түргэсгэхэд шаардлагатай элемент юм.

Tuesday, February 23, 2016

Эрт унтахын давуу талуудыг та мэдэх үү

  -  Эрт унтвал жингээ барина
Оройтож унтдаг хүмүүс өлсөөгүй байсан ч, юм идэх хандлагатай болчихдог. Ялангуяа шөнийн цагаар идсэн хоол хүнсийг ходоод боловсруулдаггүй учраас шууд өөх болдог. Дээрээс нь, хэрэв шөнө юм идчих юм бол, өдрийн хамгийн чухал унд болох өглөөний цайг алгасчихдаг. Өглөөний цай уухгүй гардаг хүмүүс илүү сульдаа, ядрамтгай, эрч хүч муутай байдаг ба оройн цагаар хэтрүүлж идэх зуршилтай болдог

Monday, February 22, 2016

ТА ӨГЛӨӨНИЙ ЦАЙГАА УУХГҮЙ ГАРАХ ГЭЖ БАЙГАА ЮМ БИШ БИЗ


Өглөөний цай нь төв мэдрэлийн системийг цочроож , тархи толгой сэргэг, сэтгэл санааг урамтай болгосноор ажиллах чадварыг дээшлүүлэх  ба мөн ходоод гэдсийг угааж бодисын солилцоог идэвхжүүлсэнээр цусны даралт, бөөрний архаг үрэвсэл зэрэг олон төрлийн өвчнийг анагаахад зохих үүрэгтэй байдаг байна. Хэрэв та ажилдаа өлөн элгээрээ явдаг бол цөс чулуужих өвчинд амархан өртөж болзошгүй юм. 

Thursday, November 12, 2015

Та бяцхан үрэсдээ эм өгөх гэж байгаа доорх зүйлсийг анхаараарай

Эм гэдэг өвчнийг анагаах ач тустай ч буруу хэрэглэвэл хор болох аюултай. Ялангуяа бяцхан хүүхэддээ эмийг зааврын дагуу өгөх ёстой. Хамгийн гол нь дур мэдэн эм ууж, эмчлэх гэсний хэрэггүй. Ардын уламжлалт аргууд буюу байгалийн гаралтай биед хор нөлөөгүй эмчилгээг хийж болох эмийн эмчилгээг заавал эмчээс асуух шаардлагатай.

Friday, January 9, 2015

Нүдний хараагаа хэрхэн хамгаалах вэ

Компюьтерийн өмнө удаан суух нь хүний нүдний хараа муудах нэг шалтгаан болдог. Компюьтер нь олон дэвшилтэт талтай ч хүний биед багагүй хортой нөлөө үзүүлдэг. Компьютер их ширтэх, рефлекс, бүдэг  гэрэл, жижиг үсэг зэргээс шалтгаалан хараа мууддаг байна. 

Sunday, September 7, 2014

Айраг буюу гишүүнэ байхад юунаас ч айлтгүй боллоо

Анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн гайхалтай нээлтийг хүргэж байна. Энэ бол Монголын маань хаа сайгүй ургадаг нөгөө айрагтай төстэй амттай гишүүнэ гэдэг ургамал юм. 
1. Энэхүү ургамал нь хавдрын эсийн гол амьд байх нөхцөл болсон сахрыг нь идэж устгадаг бөгөөд түүнийг хэрэглээд 4 хоногийн дараа хавдрын эсийн 86%, 6 хоногийн дараа 100% устгадаг нь тогтоогдсон байна.

Wednesday, July 30, 2014

Өглөө бүр зөгийн балтай ус ууж заншаарай

Та өглөө бүр өлөн элгэн дээрээ ганцхан аяга зөгийн балтай бүлээн ус ууж занших нь таны хоол боловсруулах эрхтэн, системд туйлын ач тустай шүү. Учир нь зөгийн бал нь нүүрс усны асар өндөр агууламжтай хүнс тэжээлийн онц чухал хэрэглэгдэхүүн юм.  Ингээд зөгийн балтай усны ашиг тусыг танилцуулъя.

Saturday, July 26, 2014

Дуу хөгжим хүний биед нөлөөлөх нь

Хүн төрөлхтөний соёлын агуу нээлт болох дуу хөгжим, түүний аялгуу, хэмнэлд хүнийг уйлуулах, баярлуулах, тайтгаруулах хүчтэй увидас нуугдаж байдаг.Тэгвэл дэлхийн эрдэмтэд дуу хөгжим сонсох нь хүний биед сайн нөлөөтэй талаар нэгэн сонирхолтой судалгааг хийжээ. Ялангуяа энэхүү судалгаа нь өвчтэй хүмүүст илүү хамааралтай гэнэ.

Monday, May 19, 2014

Судасны өргөсөлт буюу Варикоз

Зүрх судасны мэс заслын эмч нарт ирж үзүүлж байгаа болон урьдчилан сэргийлэх үзлэгээр үйлчлүүлэгчдээс харахад манай оронд хөлний хөх судас өргөсөх өвчин элбэг тохиолддог. Ялангуяа эмэгтэй хүмүүст их байдаг нь илт байна.

Sunday, April 27, 2014

ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГААР ГАДААД УЛСАД ЭМЧЛҮҮЛЭХ ИРГЭНД САНХҮҮЖИЛТ ОЛГОХ ЖУРАМ


                                                           Монгол Улсын Засгийн газрын 2011
                                                          оны 226 дугаар тогтоолын хавсралт


ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГААР ГАДААД УЛСАД ЭМЧЛҮҮЛЭХ
ИРГЭНД САНХҮҮЖИЛТ ОЛГОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл


1.1. Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн улмаас гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Гадаад оронд зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл (цаашид "Зөвлөл" гэх) Эрүүл мэндийн сайдын дэргэд ажиллана.
1.3. Зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журам болон Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
1.4. Зайлшгүй шаардлагаар гадаад оронд эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг эрүүл мэндийн сайдын төсвийн багцад жил бүр тусгана.

Wednesday, April 23, 2014

БНСУ-д эмчилгээнд зуучилна


Манай байгууллага нь БНСУ-ын 30 гаруй эмнэлэгтэй хамтран ажилладаг бөгөөд дараах үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.

- Таны хүссэн чиглэлээр эмчилгээ оношлогоонд зуучлах
- Эмчилгээний визийг ажлын 4-7 хоногт гаргах
- Визтэй хүмүүст зориулан эмнэлэгт цаг захиалах
- Зочид буудал, онгоцны тиз захиалга
- Мэргэжлийн орчуулагчийн үйлчилгээ
- Онгоцны буудлаас тосох үйлчилгээ
- Зуучлалын хөлсгүй анхны компани

Хаяг: Сүхбаатар дүүрэг БНСУ-н Элчин сайдын яамны баруун талд
"Мөнх даатал" ХХК байр 4 давхарт 

Утас: 99020367 99081076 91119769

www.mon103.blogspot.com

Өдрийн ядаргааг өдөрт нь тайлах хэрэгтэй

Хэрвээ өдрийн ядаргааг өдөрт нь тайлж байхгүй бол хуримт­лагдсаар байгаад ар­хаг ядаргаанд хүргэдэг. Хүн зөвхөн хаврын цагт л ядар­гаанд ордог юм биш. Жилийн дөрвөн улирлын турш л ядар­даг. Харин хаврын цагт агаа­рын да­ралт, улирлын онц­логоос хамаарч хэт ядарсан хүмүүс энэ үед эмзэг болдог. Өдрийн цайнд орсны да­раа нойр хүрч, бүх бие суларч, нозоорч, анхаарал төв­лө­рөхгүй, ажлын бүтээмж мууд­даг шинж тэмдэг ихэнх хү­мүүст илэрдэг. Энэ нь таны бие ядарсан байна, түр ч болтугай амрах хэрэгтэй гэ­сэн дохиог бие организм танд өгч байна гэсэн үг. Энэ үед жаахан амраад авахад бие сэргээд ирдэг. Харин но­зоор­лын байдалтайгаар ажил­ласаар ажлын цагаа дуус­гаад гэртээ очиход бие сул­байж, зөөлөн буйдан, орон дээрээс өндийх ч тэнхэлгүй болчихсон байдаг. Яг ийм байдлаар ажилласаар бай­вал танд ядаргаа хуримт­лагдаад л байх болно.  Барууны эрдэмтэд бүхий л өвчний үндэс нь ядаргаа гэж тайл­барлаж байна. Ядарч сульдсан махбод ямар ч дарх­­лаагүй болж гадны бүхий л нөлөөнд автамтгай болдог. Иймээс эмч, мэргэжилтнүүд ядрахгүй байхыг, ядарсан бол түүнийгээ тэр дор нь тайлж байхыг анхааруулж байна. Гэхдээ ядаргааг дардаг, тайл­даг шилэгдсэн цор ганц аргыг аль ч оронд олоогүй байгаа юм. Юу­наас болж ядрав гэдгээсээ хамаарч ядар­­­гааг дийлэх олон чиг­лэлийн янз бүрийн арга бай­даг. 

Wednesday, March 26, 2014

Тархиа хайрлацгаая

Хүний тархи  толгой ясны дотор байх учир   түүний  дээд тал нь гавлын дотор талын хэлбэртэй байна.   Хүний тархины жин дунджаар 1830 г бөгөөд эр эмийн ялгаа 100г аас хэтэрдэггүй гэж үзсэн. Тархины хүндийн жинг биеийн жинд харьцуулж үзвэл хүн дэлхий дээрх хамгийн том тархитай амьтан юм.
Арын тархины доод хэсэг нь уртавтар тархи, дээд хэсэг нь жинхэнэ арын тархи юм. 
Уртавтар тархи ба түүний хажууд  варолиевын холбоо гэдэг тархины дамжуурга нь амьсгалах , хоол боловсруулах, зүрхний ажиллагаа эдийн солилцоо зэрэг бие махбодын нарийн үйлийг зохиүцуулдаг.  Уртавтар тархинд хамгаалах рефлекс найттах ,ханиах , хүүхэн харааны хувиралт гэх мэт үүсгэх төв бий. Уртавтар тархи нь  2,5-3 см  орчим урттай , 1,5 см өргөн,  1 см зузаантай нугасны шууд үргэлжлэл бөгөөд дагз ясны налуу дээр байрласан байна. Уртавтар тархинд амьсгал, зүрх, судасны болон хоол боловсруулах  эрхтний үйл ажиллагааг зохицуулах төвүүд оршино.

Бага тархи нь хөдөлгөөний тэнцвэр зохиоцуулах, булчингийн тэнхлийн хэвийн  тэнхэл гэнэт буурч сул дорой болдог. Энэ нь хүнийг ямар нэг хөдөлгөөний үед түргэн ядардаг болгож байна. Иймээс хөдөлгөөн нь зөв биш, баримжаагүй болдгоос толгой ба хөл гар чичэрч  ямар нэг ажилыг гүйцтгэхэд  саад болох нь элбэг. Бага тархи нь биеийн тэнцвэр ухамсартай ухамсаргүй үүргийг зохицуулна.

Monday, March 24, 2014

Бөөрөө хамгаалцгаая


Бөөр нь 120-160г буюу хүний биеийн жингийн 0,44%-тай тэнцэх хэмжээтэй, зүрхнээс гарах цусны 1/4% нь 2 бөөрөөр дамжин урсдагийн хувьд бөөр биеийн бусад эрхтнүүдээс цусан хангамжаараа хамгийн сайнд тооцогддог маш олон үүрэг гүйцэтгэдэг чухал эрхтний нэг юм.

Бөөр нь хөврөлийн хөгжлийн 3 долоо хоногтойгоос эхэлж үүсдэг бөгөөд 3 шат дамжлагыг дамжин/өмнөх бөөр, анхдагч бөөр, байнгын бөөр/ хөгжил нь бүрэн гүйцдэг байна.
Бөөрөөр 1 минутанд 1200 мл, хоногт 1500 л цус урсан өнгөрч, түүүний 180 л анхдагч шээс үүссэний 99% нь эргэн шимэгдэж, 1,5-2 литр шээс ялгардаг байна. Үүний хамгийн гол үүрэг нь биед гаднаас орж ирсэн хортой бодисын 75% нь бөөрөөр дамжин цэвэрлэгдэж, үлдсэн хувь нь ХБЗ болон бусад эрхтнүүдээр биеэс гадагшилдаг байна. 

Турахыг хүсэж байвал доорх хүнсний зүйлсээс тагтгалзаарай

Хоолоо сойгоод байхад таргалаад байх юм, гэж гомдоллодог бүсгүйчүүд бий. Тэгвэл та хоолны завсар зайнд ч юм уу идэж буй хүнсэндээ анхаарал тавьдаг уу? Шалихгүй мэт санагдах хүнсний зарим төрөл, дадаж хэвшсэн зан зуршил чинь хүссэндээ хүрэхэд тань саад болж байхыг үгүйсгэхгүй. Үүнд:
Хоол хүлээж байх зуураа ам руугаа ганц нэгийг хийчихдэг үү? Амт нь дэндүү гоё болохоор дахиад нэгийг… Гэтэл нэг маань /ганц ширхэг нь/ 230 ккал юм байна. Энэ их калорийг “шатаах”-ын тулд 1-2 цаг орчим гэрийн ажил хийх шаардлагатай болдог гэнэ. Уг нь тэгж өөрийгөө хүндрүүлэх хэрэггүй мэт.
Хоёр. Max, баяслагтай зайдас, гамбургер
Түргэн хоолны нэгэн төрөл. Хоол хийхээс залхуурахдаа ганц бие хүмүүс, залуу гэр бүлийн авч хэрэглэх дуртай хүнс гэж Америкийн хоол зүйчид томъёолсон байдаг. Гэтэл гэм хоргүй мэт энэ зууш 770 ккал гээд бодчих. Хэрэв та долоо хоногт 2-3 удаа ийм хоол /пицца ч мөн адил/ иддэг бол турах тухай мартсан нь дээр.
Гурав. Мөхөөлдөс
Зуны халуунд мөхөөлдөс шиг хэрэгтэй хүнс ховорхон. Тэгээд ч арааны шүлс асгарам мөхөөлдөс төрөл бүрээрээ байна. Дуртайгаа сонго. Гэвч бяцхан мөсөн хоол 270 ккал гэдгийг мартуузай. Тиймээс хэрэглээндээ хяналт тавихаас өөр аргагүй.

Хийсвэр хийлгэхийн сайн ба муу талууд


Кесерово буюу хийсвэр гэдэг нь жирэмсэн эмэгтэйн гэдэс ба савны ханыг зүсэх замаар хүүхдийг гаргаж авах мэс ажилбарыг хэлнэ. Орчин үед эмэгтэйчүүд хийсвэр хийлгэж төрөхийг эрхэмлэдэг болсон байна. Гэвч хийсвэр хагалгаа нь өөрийн сул талтай бөгөөд хүн бүрд хийдэггүй. Хийсвэрийг доорх шалтгааны улмаас гарцаагүй хийхэд хүрдэг.
-Өмнө нь хийсвэр хийлгэсэн бол дахин хийнэ.
-Хийсвэр хийлгэсэн эмэгтэй өөрөө төрөхийг хүсдэг. Энэ тохиолдолд эмчийн үгийг л сонсох ёстой. Учир нь савны урагдалт болох аюултай ба энэ нь эх үрийн амь насанд заналхийлдэг.
-Хэрэв хүүхэд хэт том бөгөөд өөрөө төрөх боломжгүй бол хийсвэр хийнэ.
-Хүүхэд төрөхийн өмнөх өвдөлтийг муу мэдэрч урагш хөдөлж өгөхгүй бол түүний амийг аврах үүднээс хийсвэр хийдэг.
-Буруу байрлалтай хүүхэд байвал мөн хийсвэр хийдэг.
-Эхэс түрүүлж гарсан бол хийх магадлал бий. Учир нь хүүхэд хүчилтөрөгч ба тэжээл авч чадахаа больдог.
-Хэрэв эхэс хүүхдийн төрөх зам дээр тээглэсэн байдалтай байвал мөн хийсвэр хийдэг ажээ. Хийсвэр хийлгэхэд өөрийн сайн ба муу талууд бий.

Тогтмол иллэг хийлгэвэл өвчин тусдаггvй

Иллэг бол хvнд хамгийн хурдан vйлчлэх арга юм. Иллэг нь хvнийг тайвшруулж, амрааж, өвчинг арилгаж, бусад хvнтэй харьцах ур чадварт нөлөөлж, тэр бvv хэл олон төрлийн өвчнийг эдгээж чаддаг.

Бусад хvнтэй шvргэлцэх, хvрэлцэх бол угаас хvний гол хэрэщээнvvдийн нэг юм, Өнөө цагт иллэг эмчилгээ улам өргөн тархаж байгаа нь эрvvл мэндэд хичнээн чухал болохын баталгаа. Сvvлийн ЗО жилийн дотор анагаах ухааны шинжилгээ судалгааны дvнд хvний биеийг илж таалахад тvгшvvр арилж, сэтгэл санаа өргөгдөж, улмаар амьдрал сайжирдаг болохыг батлан тогтоов.
Нөгөө талаар иллэг хийх явцад судасны даралт буурч, судас нарийсах өвчин зогсож тархины эд эсvvдийн мөхөл ба vхжил удааширч, ялангуяа хөгшин хvмvvс ой тогтоолт муудах аюулаас ангижирдаг ажээ. Арьсыг амраах, сэргээхэд иллэгийн аргыг амжилттай хэрэглэж ирэв. Нөгөө талаар иллэг өөрөө хvнд маш тааламжтай мэдрэмж төрvvлдэгээрээ онцлог юм. Тогтмол иллэг хийлгэвэл хvн стресст ордоггvй ба улмаар ямар нэг өвчин тусдаггvй. Нvvрэндээ тогтмол иллэг хийлгэвэл арьс хөгширөлт, хуурайшилт vл явагдана. Зөвхөн бие биш оюун ухааны чадварт эерэг сайнаар нөлөөлдөг.

Аз жаргалтай гэр бүлийн 10 нууц

1 – Хоёулаа нэгэн зэрэг уурлахгүй байхМэдээж хэрэг хосуудын дунд үл ойлголцол олон гарна. Гэхдээ хамгийн гол нь хосууд хоёулаа нэгэн зэрэг уурлаж, хашгичахгүй байх нь чухал. Хэрвээ таны хань уурлаж байгаа бол та эвээр харилцахыг хичээ.Таны зөв байсан ч гэсэн нөгөө талаа тайвширтал нь хүлээ. Ингэвэл та ч гэсэн түүгээр хүссэнээ хийлгэж чадна. “Эвт шаазгай буга барина” гэдгийг өвөг дээдэс маань зүгээр нэг хэлээгүй болов уу…2 – Бие бие рүүгээ бүү хашхир
Хэрүүл маргаан дэгдээд эхлэхээр нэг нь хашхирч гуугчаад байвал нөгөөдөх нь тэрнийхээ дор орохгүй гээд бас л хашхичаад байвал юу ч шийдэгдэхгүй шүү дээ. Ер нь ямар ч нөхцөлд хань нөхөр рүүгээ чангаар битгий орилж хашхир. Юуны түрүүнд хоорондын хүндлэлээ бодолцох хэрэгтэй. Та хоёр он удаан жилээр хамтдаа сайхан амьдарна шүү дээ. Тийм сайхан амьдралд өчүүхэн зүйлээс болоод сэв суулгаж огт болохгүй.
3 – Зөөлөн шүүмжил
Хүн л болсон хойно, хань ижилд тань танд таалагдахгүй үйл хөдлөл, зан чанарууд байж болно. Энэ сэдвийг чөлөөтэй хөндөн ярилцаж болно. Хамгийн гол учир энэ яриагаа яаж өрнүүлж байгаад юм… “Чамайг ингээд эхлэхээр уур хүрээд байна, чамаас бүр залхчихлаа” гэхийн оронд “Миний хайрт ингэж аашлах ерөөсөө зохихгүй байна” гэж хэлж болно.

Тамхи гэж юу вэ

-Татах буюу үнэрлэж хэрэглэхэд зориулсан, никотин агуулсан сэтгэц идэвхит бодис юм.
Нөгөөтэйгүүр:
-Сэтгэцэд сэргээж, мансууруулах нөлөө үзүүлэн улмаар донтуулах чадвар бүхий никотин хэмээх бодис агуулсан ургамлын гаралтай хэрэглээний бүтээгдэхүүнийг хэлнэ.
Тамхинд 4000 гаруй төрлийн химийн нэгдэл байдгийн дотор хүнийг маш хүчтэй донтуулдаг никотин болон хорт хавдар үүсгэдэг 43 төрлийн хорт бодис агуулагддаг байна. Эрдэмтэд бүр 1920-иод оноос тамхи таталт хорт хавдартай холбоотой байна гэдгийг олж тогтоосон. Тамхины гол найрлага нь “tobacco” хэмээх бодис байдаг бөгөөд үүнийг өөр олон төрлийн бодистой нийлүүлэн үнэр оруулан янжуур үйлдвэрлэдэг. Асаасан /шатаасан/ янжуурын утаа уушгинд сорогдсоны дараа мэдрэлийн эсээр дамжин тархинд “dopamine”, “endorphine” хэмээх бодисууд ялгарч хүний биед тайвшруулах нөлөө үзүүлдэг. Хар тамхи хэрэглэх үед мөн эдгээр бодисууд бүр их хэмжээгээр ялгардаг байна.
Тамхинд донтох нь ОУ-ын 10-р ангилалд багтсан биеэ даасан өвчин төдийгүй, энэ өвчин нь бусад олон өвчнийг үүсгэх эрсдэлт хүчин зүйл болдог байна.
Тоо баримтаас:
Ойролцоогоор дэлхийн насанд хүрсэн хүн амын 1/3 буюу 1.1 миллиард хүн тамхи татдаг. Хөгжиж буй орнуудын эр-48%, эм-7%, хөгжингүй орнуудын эр-42%, эм-24% нь тамхи татдаг байна.
-Тамхинаас үүдэлтэй өвчнөөр жил бүр 5,4 сая хүн нас барж байна.
-2030 он гэхэд энэ тоо 10 сая хүрэх төлөвтэй байна.
-Өнгөрсөн зуунд 100 сая хүн тамхины хор хөнөөлөөс болж нас барсан бол энэ зуунд 1 тэрбум хүрнэ гэж тооцоолж байна.
-Эдгээр нас баралтын 3/4 нь бага болон дунд орлоготой орнуудад тохиолдох магадлалтай.
-Энэ нь сүрьеэ, ДОХ-оор нас барж буй хүмүүсийн тооноос хэд дахин давсан. Ийм төрлийн өвчлөлийн дийлэнхийг уушигны хавдар, зүрх судас, амьсгалын замын өвчлөлүүд эзэлж байна.
-Тамхины үйлдвэрлэлийн жилийн ашиг нь тамхины хяналтанд зарцуулж байгаа санхүүжилттэй харьцуулахад 500 дахин их байна.
-Хөгжиж буй орнуудад тамхины үйлдвэрлэлээс улсад төлж байгаа жилийн татварын хэмжээ 66,5 сая  тэрбум  ам.долларт хүрч байна.
-Гэтэл, хөгжиж буй орнуудад тамхины хяналтын үйл ажиллагаанд жилд зөвхөн 14 сая ам.доллар зарцуулагдаж байгаа буюу ашгийн 5000 ам.доллар тутамд 1 ам.доллар л тамхины хяналтанд зарцуулагдаж байна.
-Тамхины зар сурталчилгаанд хориг тавьсаны 10 жилийн дараагийн байдлыг авч үзвэл дэлхийн хэмжээнд зар сурталчилгаанд бүрэн хориг тавьсан 14 орон, хориг тавиагүй 78 орон байна.