Манай байгууллага нь БНСУ-ын 30 гаруй эмнэлэгтэй хамтран ажилладаг бөгөөд эмчилгээ оношлогоонд зуучлах, Эмчилгээний визийг ажлын 4-7 хоногийн дотор найдвартай гаргаж үйлчилж байна.

Wednesday, March 2, 2016

ӨГЛӨӨ БОСООД УС УУХЫН АЧ ТУСЫГ ТА МЭДЭХ ҮҮ

Өдрийг энгийн, гэхдээ маш ашиг тустай үйлдлээс эхлэ. Тодруулвал, бие махбодийнхоо бүхий л үйл ажиллагааг идэвхижүүлэхийн тулд сэрмэгцээ нэг аяга ус уугаарай.
Энэ энгийн үйлдэл нь ходоод-гэдэсний замыг ажилд оруулж, бие махбодийн усны тэнцвэрт байдлыг сэргээж, хортой бодисуудаас ангижрахад туслаж, арьсны байдлыг сайжруулж, тэр ч байтугай сэтгэл санааг тайван болгож өгдөг. Ингэхдээ гуравхан дүрмийг л мөрдөх хэрэгтэй.

1. УС УУХ
Шүүс, цай, кофе, компот, бусад шингэн тохирохгүй. Зөвхөн цэвэр ус л нөхөн сэргээх зүй ёсны үйл явцыг хурдасгаж, эсүүдэд хүчилтөрөгч хүргэж, тэжээлт бодисуудыг тээвэрлэхэд маш зохимжтой. Хамгийн бага эрдэсжилттэй байгалийн хийжүүлээгүй ус худалдан авах нь илүү дээр бөгөөд энэ хэмжээ дм3-т 0,3 граммаас бага гэж шошгон дээр тэмдэглэсэн байх ёстой бөгөөд хамгийн тохиромжтой нь дм3-т 0,05 грамм юм.
“СЭТГЭЛ ТАВГҮЙ БАЙВАЛ, УС УУ” ГЭДЭГ БОЛ ХЭРЭГТЭЙ ЗӨВЛӨГӨӨ МӨН, УЧИР НЬ СЭТГЭЛ САНАА ТҮГШИХ НЬ ШИНГЭН ДУТАГДСАНЫ ДОХИО БАЙЖ БОЛОХ
2. ӨЛӨН БАЙХДАА УУХ
Таны биед бодисын солилцоо шөнө үргэлжилнэ, нөөц шингэн зарцуулагдаж, харин ойлгомжтой шалтгаанаар шөнө шингэн шинээр орж ирдэггүй, тиймээс өглөө бие махбодид давын өмнө чухамхүү шингэн шаардагддаг юм. Хэрвээ та эхлээд хэдэн балга ус уугаад, харин хагас цагийн дараа өглөөний цайгаа уувал, хоол хавьгүй сайн шингэнэ.
3. БИЕИЙН ТЕМПЕРАТУР ХҮРТЭЛ БҮЛЭЭСГЭХ
Нэлээд хэдэн цагийн турш бидний байдаг хэвтээ байрлал нь ялангуяа бүдүүн гэдсэнд хортой шаар хуримтлагдахад нэрмээс болдог. Ус нь үүнийг гадагшлуулахад туслаж, гэхдээ хүйтэн ус нь үүнийг хэтэрхий эрс түргэтгэж, хоол боловсруулах системийг цочироодог юм. Харин биеийн температур буюу 30-40 градус бүлээн усыг хялгасан судсууд агшин зуур шингээж, хорт бодисоос ангижруулж, ходоод-гэдэсний замыг хавьгүй зугуухан сэрээдэг.

No comments: