Монгол Улсын Засгийн газрын 2011
оны 226 дугаар тогтоолын хавсралт
ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГААР ГАДААД УЛСАД ЭМЧЛҮҮЛЭХ
ИРГЭНД САНХҮҮЖИЛТ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн улмаас гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Гадаад оронд зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл (цаашид "Зөвлөл" гэх) Эрүүл мэндийн сайдын дэргэд ажиллана.
1.3. Зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журам болон Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
1.4. Зайлшгүй шаардлагаар гадаад оронд эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг эрүүл мэндийн сайдын төсвийн багцад жил бүр тусгана.
Хоёр. Иргэдийн хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх явц
2.1. "Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн жагсаалт"-д орсон өвчин, эмгэгтэй болохыг нь улсын хэмжээний үйлчилгээтэй төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн эмнэлэг хяналтын комиссын зөвлөлгөөнөөс тогтоож, дүгнэлт гаргуулсан иргэн санхүүгийн дэмжлэг авах тухай хүсэлтээ эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тавина.
2.2. Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын холбогдох алба нь гадаад оронд оношилгоо, эмчилгээ хийлгэх хүсэлт гаргасан иргэдийн өргөдлийг хүлээн авч судлах, шаардлагатай бол холбогдох эмнэлгийн байгууллагаар нарийвчлан судлуулж саналаа Зөвлөлийн хуралд оруулна.
2.3. Санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар гаргасан Зөвлөлийн хурлын шийдвэрийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталгаажуулж уг тушаалын хувийг Сангийн яамны Төрийн сангийн газарт хүргүүлнэ.
2.4. Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу Сангийн яамны Төрийн сангийн газар эрүүл мэндийн сайдын төсвийн багцаас ажлын 5 өдөрт багтаан эмчлүүлэгчийн нэр дээр мөнгийг шилжүүлнэ.
Гурав. Иргэний хүлээх үүрэг
3.1. Гадаадад оношлуулах, эмчлүүлэх талаар эмнэлгийн дүгнэлт гарсан бол санхүүгийн дэмжлэг хүссэн иргэд өргөдлөө дараахь материалын хамт бүрдүүлэн эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ:
3.1.1. иргэний үнэмлэхийн хуулбар, сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
3.1.2. гадаад оронд оношлуулах, эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай болохыг тодорхойлсон төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн эмнэлэг хяналтын комиссын дүгнэлт, дүгнэлтийг англи хэл дээр орчуулсан хувь;
3.1.3. хүлээн авч оношилгоо, эмчилгээ хийх талаар тухайн гадаад орны эмнэлгээс ирүүлсэн урилга буюу зөвшөөрөл;
3.1.4. зардлын бусад эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлсэн тухай мэдээлэл.
3.2. Гадаадад оношилгоо, эмчилгээ хийлгэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх иргэн дараахь шаардлагыг хангасан байна:
3.2.1. 5-аас доошгүй жил эрүүл мэндийн даатгалд тасралтгүй даатгуулсан байх;
3.2.2. Засгийн газрын нөөц сан болон улсын төсвөөс гадаадад эмчлүүлэх зориулалтаар зардал давхардуулан аваагүй байх.
3.3. Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн эмнэлэг хяналтын комиссын дүгнэлт, сайдын Зөвлөлийн шийдвэргүйгээр өөрийн зардлаар гадаад улсад эмчлүүлсэн, санхүүгийн дэмжлэг олгох талаар Зөвлөлийн шийдвэр гарахаас өмнө нас барсан тохиолдолд зардлыг нөхөн олгохгүй.
3.4. Гадаад оронд эмчлүүлэхээр явж байгаа иргэдийн тээвэр, байр, хоол, түүнчлэн дагалдан явах хүний зардал үүнд хамаарахгүй.
Дөрөв. Бусад
4.1. Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь гадаадад эмчлүүлсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар гаргасан шийдвэр, түүний дагуу зарцуулсан хөрөнгийн хэмжээ болон гадаадад эмчлүүлэгчдийн эмчилгээний дүнг Засгийн газарт жил бүр танилцуулна.
4.2. Иргэдэд олгосон хөрөнгийн зарцуулалтад холбогдох хуулийн дагуу хяналт тавина.
4.3. Эмнэлгийн дүгнэлт болон бусад материалыг хуурамчаар бүрдүүлж шийдвэр гаргуулсан этгээдээр олгосон төлбөрийг нөхөн төлүүлэх асуудлыг зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.
Бүрдүүлэх материалын жагсаалт
- Гадаад эмчилгээний зардалд санхүүгийн дэмжлэг авахыг хүсвэл та дараах материалыг бүрдүүлж, ЭМЯ-д хүргүүлнэ.
Үүнд:
1. Өргөдөл
2. Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатараар баталгаажуулсан байх/
3. Хүүхэд бол төрсний гэрчилгээний хуулбар / нотариатараар баталгаажуулсан байх/
4. Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт / эх хувь/
5. Өрхийн эмнэлгийн тодорхойлолт /эх хувь/
6. Эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар, сүүлийн 5 жилд даатгал төлсөн байх /нотариатараар баталгаажуулсан байх/
7. Гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай болохыг тодорхойлсон улсын төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн “Эмнэлгийн дүгнэлт”, хурлын тэмдэглэл /эх хувь/
8. Ажиллаж байгаа иргэн бол тухайн албан газраас зардал аваагүйг нотолсон баримт /эх хувь/
9. Гадаад оронд хүлээн авч эмчилгээ хийлгэсэн эмнэлгийн дүгнэлт, онош, эмчилгээний явц, төлбөр төлсөн баримт / монгол хэл дээр орчуулж, нотариатараар баталгаажуулсан эх хувь байх/
10. Зардлын эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлсэн тухай мэдээлэл зэрэг болно.
“Гадаад орны эмнэлэгт илгээн эмчлүүлэх өвчний жагсаалт”
I. Мэдрэлийн мэс засал Нейрохирургия Neurosurgery
1. Тархины суурь хэсэг ба багана бүтцийн хавдрууд /Brain basal part and brainstem tumors/
2. Тархины суурь ясны хавдар /Skull basilar bone tumor/
3. Тархины 3 дугаар ховдлын хавдар /Brain third ventricle tumor/
4. Дунд тархи ба багана бүтцийн байрлалтай /Midbrain and brainstem malformations/
5. Гурвалсан мэдрэлийн төгс хагалгаа /Radical surgical treatment of the trifacial nerve/
6. Гамма туяа эмчилгээ /Gamma ray therapy/
II Чих хамар хоолой судлал /Otorhinolaryngology/
7. Сонсголын мэдрэлийн хавдар /Acoustic neuroma/
8. Меньерийн өвчний хүнд хэлбэр /Меньера Severe form of the meniere is diseases/
9. Вегенерийн өвчний хүнд хэлбэр /Severeform of the Vegener s disease/
III Нүд судлал /Ophtalmology/
10. Шилэрцэрийн өөрчлөлттэй торлогийн цус харвалт /Retinal hemorrhage of the vitreous body with deformation/
11. Торон бүрхүүлийн хүнд хэлбэрийн хууралт /Severe from the amotio retinae/
12. Нүдний хорт хавдар /Retinoblastoma/
IV Уушги судлал /Pulmonologia/
13. Уушгины төрмөл эмгэг /Congenital disorders of lungs/
V Мэдрэл судлал /Neurology/
14. Нугас ба нугасны ёзоор дарагдалтын мэс засал /Surgical treatment of the spinal cord and root compressions/
15. Тархины том судасны бөглөрөлтийн структив эмчилгээ /Reconstructive surgical treatment of occlusions of the carotid and ventricul arteries/
VI Хавдар судлал /Oncology/
16 Нөхөн сэргээх мэс засал эмчилгээ /Reconstructive-plastic surgical treatment/
17 Нойр булчирхайн толгойн хэсгийн өмөн /Cancer of the head of pancreas/
VII Цус, булчирхай судлал /Heamatology and Endocrinology/
18 Ясны чөмөг суулгах /Bone marrow transplantation/
VIII Зүрх, судасны мэс засал /Cardiovasculiral surgery/
19. Зүрхний титэм судасны бүтцийн нарийсал /Morphological stenosis of the coronary artery/
20. Вольф-Паркинсон- Уайтын хам шинж /Wolf-Parkhinson-White syndrome/
21. Гол судасны коарктаци /Aortic coarctation/
22. Зүрхний том судаснуудын гаж байрлал /Transposition of the heart great vessels/
23. Гол судасны хүнд хэлбрийн цүлхэнгүүд /Severe forms of the aortic aneurism/
IX Ерөнхий мэс засал Общая хирургия General surgery
24. Элэг шилжүүлэн суулгах, нөхөн сэргээх /Transplantation and reconstruction of liver/
X Гэмтэл согог судлал /Traumatology and orthopedics/
25. Төрмөл яс хэврэгшил /Congenital osteomalacia/
26. Хүзүүний яс гэмтэж, нугас дарагдсанаас үүдэлтэй мөчдийн саажилт /Paralysis due to cervix trauma and spinal cord compression/
1 comment:
Roulette, Slots and Casino Sites 2021
› online-casin 카지노사이트luckclub › online-casin Casino Sites 2021: Roulette, Slots and Casino Sites 2021 · 1. PlayUK - UK Casino · 2. 1xbet – UK Casino · 3. 1xbet – UK Online Casino.
Post a Comment