Зүрх судасны мэс заслын эмч нарт ирж үзүүлж байгаа болон
урьдчилан сэргийлэх үзлэгээр үйлчлүүлэгчдээс харахад манай оронд хөлний хөх
судас өргөсөх өвчин элбэг тохиолддог. Ялангуяа эмэгтэй хүмүүст их байдаг нь илт
байна.
Шинж
тэмдэг
Хөл чинэрэх, халуун оргих, явахад өвдөх, судас олон жил
өргөссөнөөс болж шилбэ хавагнах шинж илэрнэ. Өвчтөнд өөрт нь хөлний судас
өргөссөн байгаа нь харагддаг.
Эмчилгээ
Судас өргөсч эхэлж байгаа үед хөлний ачааллыг багасгах,
эмчилгээний оймс, зөөлөн бинт мөн тосон түрхлэг болон эмийн эмчилгээг эмчийн
зааврын дагуу хийлгэх шаардлагатай. Нэгэнт өргөссөн тохиолдолд мэс заслын
эмчилгээ хийлгэнэ. Хөлийн судас өргөссөн нь тод харагдаж, чинэж өвдөх зовиур ихсэж явахад
шилбээр хавагнах хандлагатай бол мэс засал хийнэ. Харин хөлний шилбээр хавагнах
үед мэс засал хийх боломжгүй болдог.
Хөлийн судас өргөсөхөөс урьдчилан сэргийлэх
- Ажил, амралт, хөдөлгөөнөө зохицуулах
- Чинэрч өвдвөл хааяа хүйтэн жин тавьж, хөлөө дээш нь өргөж хэвтээгээрээ
дугуй унаж байгаа мэт хөдөлгөөн хийх
- Амарч байгаа үедээ хөлөө биеийн түвшнээс өндөр байрлалд байлгах нь хөлийн
судасны ачааллыг багасгадаг
- Хэт бариу оймс, трико, хувцас хөлний хөдөлгөөнийг хорьж
ядраадаг тул өмсөхгүй байх
- Хэтэрхий намхан, хэтэрхий өндөр өсгийтөөс зайлсхийх
хэрэгтэй.
- Биед сөрөг нөлөө үзүүлдэг гормоны чанартай эм тариа бүү
хэрэглэхгүй байх
- Хөлдөө үргэлж доороос нь дээш иллэг хийж байх хэрэгтэй.
- Дугуй
унах, усанд сэлэлт болон бүжгийн зарим төрлөөр хичээллэх, хөлийг усаар шүрших
нь судас өргөсөхгүй байх сайн талтай.
- Суудлын ажилтай хүн 1-2 цаг тутамд хөлөө хөдөлгөх, дээш нь өргөж байх
- Зогсоо ажилтай бол үе, үе сууж босох мэтийн хөдөлгөөн хийх
Эх сурвалж: Эмч.мн
No comments:
Post a Comment