Манай байгууллага нь БНСУ-ын 30 гаруй эмнэлэгтэй хамтран ажилладаг бөгөөд эмчилгээ оношлогоонд зуучлах, Эмчилгээний визийг ажлын 4-7 хоногийн дотор найдвартай гаргаж үйлчилж байна.

Monday, May 26, 2014

“Үридэл эмнэлгийн товч танилцуулга”

Үридэл эмнэлэг” нь эмчлүүлэгчиддээ эрүүл саруул амьдрал, хүсэл найдварыг төрүүлдэг нуруу нугас, үе мөчний мэргэжлийн олон улсын сүлжээ эмнэлэг билээ.
Өнгөрсөн 31 жилийн хугацаанд зөвхөн нуруу нугас, үе мөчний анагаах ухаанд чиглэн ажиллаж ирсэн. “Үридэл эмнэлэг” нь өнөө дэлхий нийтийн анхаарал, итгэлийг хүлээсэн эмнэлэг болж чаджээ. Анх 1982 онд БНСУ-ын Бусан хотод үйл ажиллагаагаа явуулж эхлүүлсэн бөгөөд одоо БНСУ төдийгүй дэлхийн хэмжээний эмнэлэг болон хөгжсөн байна.
Үридэл эмнэлэг” нь Сөүл төв эмнэлэг, Сөүл Кимпо нисэх онгоцны буудлын эмнэлэг, Сөүл Канбүк, Бусан Дунрэ, Бусан Унчон, Дэгү, Пухан, Гуанжу, Гуанжу Пүггү зэрэг нийт 9 салбар эмнэлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн Шанхай, Индонез Жакар, Дубай, Турк Истанбулд салбар эмнэлэг, Сингапур улсад төв эмнэлэгтэй томоохон байгууллага юм. Дэлхийн өндөр хөгжилтэй олон орны эмнэлэг, эмч нартай хамтран ажиллаж, техник технологи ур чадвараа солилцож байгаа бөгөөд цаашид Испани, Бразил, Колумб зэрэг улс руу хүрээгээ тэлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ том амжилтанд хүрэхэд бидний ганцаарчлан судалсан судалгаа болох хэвийн эрүүл эсийг хамгаалан, “Хамгийн жижиг зүсэлттэй мэс ажилбар”-ууд болон “Огт зүсэлтгүй лазер мэс засал”-ын арга барил  болон мэс заслаас үлдсэн сорви, гэмтэлийг багасган хамгийн дээд зэргийн сэтгэл хангамжийг бэлэглэхийн төлөө эмчлүүлэгч хурдан эдгэрч, урьдын амьдралынхаа хэмнэлдээ эргэн ороход нь туслаж, хүндрэл  болон  дахин сэдрэлтээс урьдчилан сэргийлж мөн өөрсдийн ур чадвараа улам сайжруулахын тулд бүх хүчээ дайчлан ажилладаг байдалд оршино. Үридэл эмнэлэг нь Нуруу, нугасны мэдрэл, үе мөчний гэмтэл, нөхөн сэргээх физик эмчилгээ зэрэг бүхийл Сээр нуруу, үе мөчний анагаах ухааны салбартаа мэргэшсэн 130 орчим эмч болон 1200 орчим сувилагч ажиллагсадтай.

 “Үридэл эмнэлэг”-ийн хүртсэн гавъяа шагнал
   2005 он
Азийн Эмнэлэгийн Менежментийн Холбоо, “Хүний нөөц хөгжил, бүтээн байгуулалт”хэсэгт шагнал   гардсан БНСУ-ын анхны эмнэлэг.
  2006 он
БНСУ-ын Эрүүл мэндийн яам, “Антибиотикийн хэмжээг хамгийн багаар хэрэглэдэг эмнэлэг”-ээр     шалгарсан.
    2007 он
БНСУ-ын Эрүүл мэндийн яам, “Эмнэлэг эмчилгээний байр, тоног төхөөрөмжийн дүгнэлт, үнэлгээ шалгалтын бүх салбарын А зэрэг, шилдэгийн шилдэг эмнэлэг”-ээр шалгарсан.
   2008 он
АНУ-ын Эмчилгээ, Аялал Жуулчлалын Нийгэмлэг, “Дэлхийн тэргүүний глобал эмнэлэг”-ээршалгарсан.
    2009 он
Үридэл эмнэлгийн англи вэб хуудас нь АНУ-ын Эмчилгээ, Аялал Жуулчлалын Нийгэмлэгээсшалгаруулсан “Medical Tourism Transparency Award-ын эзэн болсон.
    2010 он
АНУ-ын Эмчилгээ, Аялал Жуулчлал Дүгнэлтийн Холбоо, “Дэлхийн шилдэг 10   эмнэлэг” шагнал. БНСУ-ын эрүүл мэндийн Яам эмчилгээний байр, тоног төхөөрөмжийн дүгнэлт, үнэлгээ шалгалтын бүх салбарын А зэрэг, шилдэгийн шилдэг эмнэлэгээр 2 удаа шалгарсан. АНУ-ын Олон Улсын Эмнэлэг Дүгнэлтийн Холбооны JCI гэрчилгээ.
     2011 он
БНСУ-ын Эрүүл мэндийн яам, “Нугас, нурууны мэргэжлийн эмнэлэг” шагнал.
    2012 он
АНУ-ын Эмчилгээ, Аялал Жуулчлал Дүгнэлтийн холбоо, “Дэлхийн шилдэг 10   эмнэлэг”    2 дахь удаагийн шагнал.

Судалгааны ололт, бүтээл амжилтууд

Жил
Олон улсын бүтээл
Эрдэм шинжил- гээний бүтээл
Коремэд
бүртгэгдсэн
Орон нутгийн эрдэм шинжил-гээний бүтээл
Сурах бичиг,
ном,
товхимол

JCSC

Нийт

1982.5-2013.3


192

50


65

49

56

146

558
 SCI сэтгүүл 230 ширхэг, эрүүл мэндийн сэтгүүл 71 ширхэг хэвлэсэн ном товхимолтой.

Үридэл эмнэлгийн мэс заслын төрлүүд
   Манай эмнэлэг нь хэвийн эрүүл эд эсийг хамгаалан, “Хамгийн жижиг зүсэлттэй мэс ажилбар”-ууд болон “Огт зүсэлтгүй лазер мэс засал”-ын арга барилаар ажиллаж байна.
Эмчлүүлэгч хурдан эдгэрч, урьдын амьдралынхаа хэмнэлдээ эргэн ороход нь туслаж, хүндрэл болон  дахин сэдрэлтээс урьдчилан сэргийлж мөн өөрсдийн ур чадвараа улам сайжруулахын тулд бүх хүчээ дайчлан ажиллаж байна.
Зүсэлтгүй Нурууны дискний мэс ажилбар
· Дуран лазераар хийх Нурууны дискний мэс ажилбар.
· Дуран лазераар хийх Хүзүүний дискний мэс ажилбар.
· Дуран лазераар хийх Нурууны дискийг нөхөн сэргээх мэс ажилбар.
· Дуран лазераар хийх Хүзүүний дискийг нөхөн сэргээх мэс ажилбар
· Компьютерын тусламжтай хийх Нугас, нурууны нарийн эмчилгээ.
· Судасны зураглал, автомат мэдрэмжтэй төхөөрөмжинд суурилсан мэс ажилбар.
Жижиг зүсэлттэй мэс засал
· Шахагдан илүү гарсан Дискэнд зүсэлт хийн авах мэс засал.
· Ньюкиллейтомыг ашиглах Нурууны диск мэс засал.
· Дискийг бүхэлд нь Хиймэл дискэр солих мэс засал.
· Хамгийн жижиг зүсэлтээр Нурууны ясыг нийлүүлэх мэс засал.
· Цээжний дурангийн тусламжтайгаар Сээр нурууны диск, яс нийлүүлэх мэс засал.
· Хэвлийн хөндийн дурангийн тусламжтай Ууц нурууны диск, яс хайлуулах мэс засал.
 Үе мөчний эмчилгээний төрлүүд
· Компьютерт суурилсан үе болон өвдөгний ерөнхий мэс засал.
· Компьютерт суурилсан үе болон өвдөгний хэсэгчилсэн мэс засал.
· Өвдөг болон үений Сутур мэс засал.
· Компьютерт суурилсан үе шилжүүлэн суулгах мэс засал.
· Халлукс Валгус мэс засал.
· Эсийн технологи

Хэрвээ танд дээрх эмчилгээний арга болон эмнэлэгийн талаар сонирхож байгаа бол тус эмнэлэгийн албан ёсны төлөөлөгчийн газар болох манай байгууллад хандаарай.
Утас: 9902-0367 9908-1076
Хаяг: БГД 10 хороолол Бүрэн төв 205 тоот

No comments: