Компюьтерийн өмнө удаан суух нь хүний нүдний хараа муудах
нэг шалтгаан болдог. Компюьтер нь олон дэвшилтэт талтай ч хүний биед багагүй
хортой нөлөө үзүүлдэг. Компьютер их ширтэх, рефлекс, бүдэг гэрэл, жижиг үсэг зэргээс шалтгаалан хараа
мууддаг байна.
1. Тиймээс хараагаа хамгаалахын тулд та хамгаалах шилийг
авах хэрэгтэй
2. Дэлгэцнээс нүдээ байн байн салгаж, өөр тийш харж бай. 20
минут тутамд дэлгэцнээсээ хараагаа салгаж, 30 секундын турш нүдээ анивчиж
дасгал хийгээрэй.
3. Компьютерийн ажлаа, бусад ажлуудтай сольбож бай.
4. Мөн компьютерээ яг өөрийнхөө өмнө байрлуулах хэрэгтэй
бөгөөд өөрөөсөө 43 - 75 см ын зайд байрлуулвал сайн.
5. Компьютерийхээ дэлгэцний дээд хэсгийг хазайлгаж, өөрөөсөө
аль болох хол байлгах хэрэгтэй.
6. Аль болох олон анивчиж бай. Энэ нь таны аргасан нүдийг
чийгшүүлж байгаа хэрэг юм.
7. Мөн өдөр та мониторынхоо гэрлийг хэвийн байдалд байлгаж,
харин орой мониторынхоо гэрлийг багасгах ёстой байдаг.
8. Хэрвээ нүд тань үнэхээр аргаж байвал зориулалтын
дусаагуур авах хэрэгтэй.
9. Мөн кактус байрлуулах хэрэгтэй. Энэ нь таныг компьютерээс
гарч буй хороос хамгаалдаг.
10. Хэрвээ компьютер дээр ажиллаж байгаа бол өрөөнийхөө
гэрлийг унтрааж болохгүй.
11. Нүднийхээ өмнө ямар нэг сэтгүүлийн нүүр гарга. Сонин ч
байсан болно. Тухайн зүйлээ та сайн харж чадаж байх ёстой. Тэгээд тухайн
сэтгүүлээ харсаны дараа 10 алхамын цаана байгаа зүйлд анхаарлаа хандуул. Эргээд
ойр байгаа сэтгүүлдээ анхаарлаа хандуул. Эргээд хол байгаа зүйлээ хар. Ингэж
дасгал хийх нь таны нүдний фокусыг илүү хурдан болгож байгаа юм. Мөн нүдийг
тэсвэртэй болгож байгаа юм.
No comments:
Post a Comment