Манай байгууллага нь БНСУ-ын 30 гаруй эмнэлэгтэй хамтран ажилладаг бөгөөд эмчилгээ оношлогоонд зуучлах, Эмчилгээний визийг ажлын 4-7 хоногийн дотор найдвартай гаргаж үйлчилж байна.

Thursday, January 8, 2015

Үе хоорондын эмчилгээний шинэ эрэн үе ирлээ

Нурууны диск гэж юу вэ?
Диск нь нурууны нугламны хоорондох зөөлөн эд юм.Энэ зөөлөн эд нь нурууг хөдлөхөд ясны хооронд чийргэвч болон яс хоорондын үрэлтийг үүсгэхгүй байх үүрэгтэй бөгөөд гель маягийн зөөлөн эд юм.
Ялангуяа диск нь биеийн жинг тэнцвэржүүлэн тулж өгөх үүргийн 80% хувийг хариуцан даадаг. Гэвч, нас явах тусам бүх биеийн ясны зөөлөн эд багасаж ялангуяа нурууны диск багасаж өвдөлт өгөх нь олонтой. Зөөлөн байсан диск хатууран багасаж биеийн жингээ даахад бэрхшээлтэй болон эхлэдэг.
Дискний энэхүү багасалт хатууралт нь бий болсоноор нурууны ясанд өвдөлт өгөн яваандаа хөлний өвдөгнд хүртэл нөлөө үзүүлэн өвдөлтыг үүсгэдэг. Ийм дискны өвчлөлт нь хэд хэдэн төрөлтэй байх бөгөөд удамшилын 50%, хөгшрөлтын 20%, гадны нөлөөлын 20% учир шалтгаан нь үл мэдэгдэх 10% гэсэн хувьтай байна.Үүнээс удамшлын дискны өвчлөлттэй хүн нь нас ахих үед дискны өвчлөлт нь улам бүр хурдацтай явагдана.


Нурууны суулт болон мэдрэл дарагдахад илрэх шинж тэмдэгүүд:
1.    Хөдөлгөөний болон ачааллын үед гэнэт бүсэлхий нуруугаар өвдөх
2.    Өвдөлт хөл рүү дамжих
3.    Нурууны хөдөлгөөн хязгаарлагдах
4.    Нуруу тэгш байдлаа алдаж хазгай болох
5.    Булчин чангарах
6.     Өвдөлт бүсэлхий нуруунаас өгзөг, гуя, шилбэний гадна талаар дамжиж, янгинаж өвдөнө.
      Нугасны ёзоор дарагдлын үед:
1.   Дискийн  ивэрхий нугасны бүсэлхий ууцны ёзоорыг дарж гэмтээсэнтэй холбоотой үүснэ.Зонхилон L4-L5,L5-S1  нугалмайн түвшинд тохиолддог.
2.   Дарагдсан ёзоорын бүсэд бадайрч өвдөх
3.   Мэдрэхүй буурах
4.   Рефлекс арилна
5.   Булчин саажина.

Үе хоорондын эмчилгээний шинэ эрэн үе буюу
Сийвэн бөөм (STEM SELL) – ий эмчилгээ
Сийвэн бөөм (STEM SELL) гэдэг нь хүний биеийн эсийн холбоос буюу зангилаа гэсэн утгатай бөгөөд хүний бие организмийн элемэнтийг бүрдүүлэгч хамгийн бага нэгж болох эсийг хэлнэ. Хүний бие организм нь олон шалтгаанаар янз бүрээр хувирч өөрчлөгдөж байдаг. Сийвэн бөөм нь Тархи, булчин, арьс, тарга болон өөхлөлт зэрэг бидний биеийн бүхий л хэсэгт орших  бөгөөд ихэвчлэн ясны эс, өөхлөлт, судасны хана зэргээс сийвэн бөөмийг гарган авч болдог.
Сийвэн бөөмний эмчилгээ гэдэг нь: Хагалгааны бус аргаар хагалгаа хийсэнтэй ижилхэн түвшиний анагаах үйлчилгээ үзүүлэх чадалтай шинэ нээлтээр гарсан шинжлэх ухаан юм. Сийвэн бөөм нь дахин сэргээх ба нөхөн сэргээх 2 талын үйлчилгээг үзүүлдэг.
Үе болон мөгөөрсөн эдийн гэмтэл нь өөрөө нөхөн төлжих боломжгүй байдаг. Хүний бие организм нь гэмтэх ба гадны орчны нөлөөтэйгөөр шархалсан тохиолдолд өөрт агуулагдах дарахлааны тусламжтайгаар эрүүл эс ялгаруулан өөрөө төлждөг билээ. Гэвч үе болон нугаламд байрлах мөгөөрсөн болон зөөлөн эдэнд цусны эргэлт очдоггүй учраас өөрөө нөхөн сэргэх нөхцөл бүрддэггүй юм.

Нуруу нугас, үе мөчний ЁнсэСаранг эмнэлэгийн танилцуулга

 ЁнсэСаранг нуруу нугас үе мөчний эмнэлэг нь 4 салбар эмнэлэгтэй бөгөөд нийт 300 гаруй эмч ажилчинтэй БНСУ-н тэргүүний эмнэлэгүүдийн нэг юм. Тус эмнэлэг   нь хагалгаа эмчилгээ, нөхөн сэргээх бүх төрлийн физик эмчилгээ болоод Сийвэн бөөмний эсийн эмчилгээ болон Солонгос улсад хамгийн сүүлийн үеийн технологоор зохион бүтээсэн анхны тохируулгат хиймэл үе суулгах хагалгааг нэвтрүүлээд удаагүй байна.
Тохируулж хийсэн хиймэл үе
1.    Солонгос улсад анх удаа манай эмнэлэг зохион бүтээсэн
2.    Энэ нь MRI  зургийг ашиглан өвдөгний үеийг үндсэн 3 шат дамжлагатайгаар зохион бүтээдэг арга юм.
3.    3D принтрээр өвчтөний биед яг тохирсон цорын ганц хиймэл үеийг гарган авдаг
4.    Өмнө нь хийгдэж байсан хагалгаатай харьцуулахад маш илүү богино хугацаанд хагалгаа хийгдэнэ.
5.    Хагалгааны дараах гурвалсан нэмэлт өвчнүүд үүсэх нөхцөл маш бага болсон
6.    Өмнөх загварын хиймэл үе нь хүний биед төгс тохироогүйгээс богино хугацаанд ахин сэдрэх ба дахин өвдөлт өгөх тохиолдол элбэг байсан
Олон улсын шилдэг судалгаа шинжилгээний сургуультай
хамтарсан судалгаа
ЁнсэСаранг эмнэлэг нь Сийвэн бөөм(STEM SELL)-ийг судлан нээхийн тулд олон улсын шилдэг сургуулиудын судалгаа шинжилгээний төвүүдтэй хамтран ажиллаж байна. Үүнээс дурдвал: Италийн Bologna University хамтран Сийвэн бөөмний судалгааны аянг эхлүүлсэн. Мөн Япон улсын Hiroshima Их сургуультай хамтран Үүдэл эс болох Сийвэн бөөмийг өвдөгний үений эмчилгээнд анх удаа турших ажлыг хамтын ажиллагааны дагуу хийж гүйцэтгэсэн. Өвдөгний өвчинд эсийн эмчилгээ тэр дундаа сийвэн бөөмний эмчилгээ хамгийн үр дүнтэй. 
Японы анагаах ухааны их сургуультай хамтран олон талт судалгаа шинжилгээг явуулсан ба бүгд хамтын судалгааны үндсэн дээр СИЙВЭН БӨӨМ нээсэн эрхийн бичгийг гардан авсан билээ. Энэхүү эрдэм шинжилгээний ажил нь 90 гаруй удаа шинчлэгдэн сайжирч зохион байгуулагдаад байна.

Хэрвээ танд дээрх эмчилгээний арга болон эмнэлэгийн талаар сонирхож байгаа бол тус эмнэлэгийн албан ёсны төлөөлөгчийн газар болох манай байгууллад хандаарай.
Утас: 9902-0367 9908-1076
Хаяг: БГД 10 хороолол Бүрэн төв 205 тоот


No comments: