НVБ-ээс “Бусад улс оронд хvнс хvрэлцэхгvй байгаа талаар та хувийн бодлоо чин vнэнээр хэлж тусална уу” гэсэн санал асуулга явуулаад бvтэлгvйтжээ. Учир нь:
-африкчууд “хvнс” гэж юv байдгийг,
-дорнод европчууд “чин vнэн” гэж юv болохыг,
-баруун европчууд “хvрэлцэхгvй байна” гэж юv гэсэн vг болохыг,
-хятадууд “хувийн бодол” гэж юv байдгийг,
-өмнөд америкчууд “тусална уу” гэж яадгийг,
-америкчууд “бусад орон” гэж юу байдгийг тус тус ойлгоогvй гэнэ ...
-африкчууд “хvнс” гэж юv байдгийг,
-дорнод европчууд “чин vнэн” гэж юv болохыг,
-баруун европчууд “хvрэлцэхгvй байна” гэж юv гэсэн vг болохыг,
-хятадууд “хувийн бодол” гэж юv байдгийг,
-өмнөд америкчууд “тусална уу” гэж яадгийг,
-америкчууд “бусад орон” гэж юу байдгийг тус тус ойлгоогvй гэнэ ...
x x x
Хүүхнүүдийг "Чи их хөөрхөн юмаа" гэхэд
Америк эмэгтэйчүүд: Баярлалаа гэдэг бол
Францчууд: үүнээс ч илүү хөөрхөн байсан юм,
Орос бүсгүй: Тийм гэжүү, Англичууд: Арай үгүй байлгүй дээ,
харин Монголчууд: За битгий хуцаад бай
x x x
Америк эмэгтэйчүүд: Баярлалаа гэдэг бол
Францчууд: үүнээс ч илүү хөөрхөн байсан юм,
Орос бүсгүй: Тийм гэжүү, Англичууд: Арай үгүй байлгүй дээ,
харин Монголчууд: За битгий хуцаад бай
x x x
Америкууд тагнуулчаа Украйн руу явуулав. Хамгийн эхлээд нэг өвгөнтэй таарав.
-Сайн байна уу, өвөө. Би Украйн малчин байна.
-Чи Америкийн тагнуул л байна ш дээ.
-Та яаж мэдэж байгаа юм бэ?
-Манайд негр малчин байхгүй ээ.
x x x
Автобусанд нэгэн санваартан эмэгтэй бяцхан хүүтэй юм ярина…
Санваартанг буухад хүүгийн ээж:
-Миний хүүг тоож юм ярьсанд баярлалаа. Миний хүү таныг гомдоосон үг хэлээгүй биз?
-Зүгээр зүгээр, харин хүүдээ намайг пингвин биш гэдгийг сайн ойлгуулаарай.
x x x
Сурвалжлагч, галзуугийн эмнэлгийн эмчээс асууна:
-Өвчтөнөө ямар шалгуураар эмнэлгээс гаргадаг вэ?
-Жишээлбэл, та ванна дүүрэн усыг суллахын тулд хоолны халбага пивоны грушик хоёрын алинаар нь хутгаж асгавал хурдан бэ, гэх мэт.
-Мэдээж грушикээр биз дээ?
-Үгүй ээ, алинаар нь ч хутгахгүй, зүгээр л бөглөөг нь авчихвал өөрөө урсчихдаг юм
x x x
Вовка:
-Аав аа, та манай сургуульд сурч байсан уу?
-Байсаан, 20 жилийн өмнө.
-Тийм байх аа, өнөөдөр манай захирал намайг
“-Хорин жил би энэ сургуульд ийм сахилгагүй хүүхэд харсангүй” гэсэн.
x x x
Яаруучуудын тосгон. Нэг яаруу эр дээр нөгөө нэг нь ирэв. Гэрийн эзэн эр:
-Хоёулаа цай чанаж уух уу?
-Тэгье л дээ.
Хоёр эр гялс манас ус буцалгаж аяганд хийж сахар хутгаж уув. 10 секунд!
-Хоёулаа Васяг дуудах уу, ганц юм аваад ир гэж.
-Тэгье.
Нэг нь утсаар ярив.
-Васька, чи, бид хоёр дээр ганц шил юм аваад хүрээд ир.
2 секундын дараа хаалга тогшив. Хоёр эр хаалган дээр уралдан очиж онгойлгов. Хэн ч алга, Хаалганы гадна талд “-Хаалга тогшоод зөндөө хүлээлээ, онгойлгож өгөхгүй болохоор чинь явлаа, дараа уулзъя Пока” гэсэн бичиг байлаа…
x x x
Нэгэн фермер хотоос машин худалдаж авчээ. Удалгүй машин худалдаж авсан компаниас нь үнийн нэхэмжлэх ирэв. Анхны үнэн дээр баахан юм бичиж олон мянган доллар нэмсэн байв…
Дараа нэг удаа нөгөө компани нь фермерээс нэг үнээ худалдаж авав. Фермер нэхэмжлэх бичив:
-Үнээний үндсэн үнэ 2400 $
-Цэвэр арьсан бүрхүүл 100 $
-Байгалийн будгаар будсан 150$
-Өвөл хөлддөггүй, зун халдаггүй сүүний сав 50$
-Ялаа шумуул үргээгч 30$
-Өвөл зуны 4 дугуй 800$
-Бүх төрлийн шатахуунаар ажиллах аппаратур 1400$
Нийт дүн 4700$
x x x
Аав:
-Миний хүү, хөршийнхөөс алх бахь хоёрыг нь гуйгаад ир.
Хүү төдөлгүй ирэв:
-Аав аа, хөршийнд байхгүй гэнэ ээ.
-Хм, муусайн юмнууд их юм харамлаж дээ… алив, өөрийнхийгээ аваад ир…
x x x
Эхнэр:
-Хөөе, чи өчигдөр хэдэн загас барьсан бэ?
-Зургаан цурхай.
-…муусайн худалч луйварчингууд…
-Яасан бэ, би худлаа хэлсэн юм уу, өчигдөржингөө л загас барьж байгаад ирээ биз дээ.
-Өнөөдөр дэлгүүрээс 8 цурхайны үнийн нэхэмжлэл ирээд!!!
x x x
Залуу яруу найрагчдын тэмцээн. Шүүгч:
-Чи надад Пушкинийг санагдуулчихлаа!
-Яасан? Тийм сайн байна уу?
-Үгүй ээ, буудчихмаар муу байна!
x x x
-Хоёр ажилчин маргалдаж нэг нь дарга дээрээ ирэв.
-Дарга аа Жорж намайг чөтгөр рүүгээ тонилвол таарна гэж хараасан
- Та тэгээд намайг чөтгөр гэж бодож байгаа юм уу ?
x x x
Хэрмэн хашаан дотор хоёр хүүхэд тоглож байснаа маргав:
-Манай аав танайхаас баян!
-Үгүй манай аав баян!
-Манай аав Сүхбаатарын талбайг ч худалдаад авчих мөнгөтэй юм чинь!
-Тэгвэл би аавдаа битгий зараарай гээд хэлчих юм чинь!
x x x
-Чи хаана ажилладаг вэ?
-Хаана ч ажилладаггүй.
-Зүгээр суугаад л, ямар гоё юм бэ?
-Юу нь гоё байхав дээ, өрсөлдөгч ихтэй ээ…
x x x
-Яагаад хотын мэрийн цалин улсын ерөнхийлөгчөөс хоёр дахин их байдаг юм бэ?
-Тэдний хэн нь юу хийж байгаас л тэр байхгvй юу даа.
-Тэгвэл vvнийгээ батла л даа.
-Амархан ш дээ. Нийслэлд бvгд ирж байхад харин улсаас бvгд зугатаан гарч байгаа биз дээ.
x x x
Тагнуулч суллагдаад иржээ
-Нөхөр хурандаа. Би тэдэнд юу ч хэлээгvй.
-Маш сайн байна, цэргээ.
-Харин бичээд өгчихсөн шvv
x x x
Банкны захирлын хүү ааваасаа асууж байна.
-Ааваа. Та хүний мөнгө аваад буцаагаад хүнд тэр мөнгийг нь өгдөг. Тэгсэн хэрнээ яагаад ийм их мөнгө олдог юм бэ?
-Хүү минь хөргөгчнөөс очоод давсалсан гахайн өөх аваад ир дээ?
Хүү аваад ирлээ.
-За одоо аваачаад буцаагаад хийчих. Наад гар чинь тос болцон байгаа биз дээ. Ингэдэг л байхгүй юу.
No comments:
Post a Comment