Солонгос улсдаа чадварлаг эмч, чанартай эмчилгээ үйлчилгээгээр манлайлагч Сөүлийн их сургуулийн нэгдсэн эмнэлэг нь 1885 онд хамгийн анхны улсын эмнэлэг болон хөгжжээ.
Одоогийн байдлаар Сөүлийн их сургуулийн эмнэлэг нь Төв эмнэлэг болон тус эмнэлгийн харьяа хүүхдийн эмнэлэг, Бундан дах Сөүлийн их сургуулийн эмнэлэг, Сөүл хотын Бурамэ эмнэлэг, Каннам дах эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээний төв болон анагаахын судалгааны төвийг хариуцан ажиллуулж байна.
Сөүлийн их сургуулийн эмнэлэг нь 1700 гаран ортойгоос өдөрт дунджаар 1600 гаран хүн хэвтэн эмчлүүлж, 7100 гаран өвчтөн амбултороор эмчлүүлэн, 5000-аад мэргэжлийн эмч, 4500-аад ажилтан гээд ард түмнийхээ эрүүл мэнд, сайн сайхны төлөө зүтгэн ажиллаж байна.
Сөүлийн их сургуулийн нэгдсэн эмнэлэг нь өнөөгийн 21-р зууны хөгжлийг даган “Break Through21 Солонгос улсын эрүүл мэндийг олон улсад” гэсэн уриатайгаар үйлчлүүлэгч өвчтөн нэг бүрийг чухалчлан анхаардаг өвчтөн төвтэй эмнэлэг болох зорилт тавин ажиллаж байна.
Сөүл их сургуулийн эмнэлэг нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг ашиглан өндөр ур чадвартай мэргэжлийн эмч, сувилагчид танд дээд зэрэглэлийн эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээг үзүүлэхээ амлаж байна.
Солонгос улсдаа хамгийн дээд буюу 3-р шатлалын эмнэлэг болох их сургуулийн нэгдсэн эмнэлгийн хувьд бүхий л хортой хоргүй хавдрын эмчилгээ, эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа зэргийг хийх ба бүх төрлийн үзлэг, шинжилгээ эмчилгээ, хагалгааг гаргууд сайн хийдгээрээ Солонгос улсдаа номер-1 эмнэлэг юм.
Тус эмнэлэгт сүүлийн үед гадаадын олон арван орноос өвчтнүүд зорин ирж эмчлүүлж байгаагийн дотор Монгол өвчтний тоо багагүй хувийг эзэлж байна. Монгол өвчтнүүдийн дунд элэг, цөс, зүрх, уушиг, бөөр болон үе мөч, нуруу нугасны өвчтнүүд хамгийн их байдаг байна.
Хэрэв та Солонгос орон руу эмчилгээнд явах бодолтой байгаа бол Сөүлийн их сургуулийн эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээтэй манай байгууллагатай холбогдон илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.
Хэрвээ танд дээрх эмчилгээний арга болон эмнэлэгийн талаар сонирхож байгаа бол тус эмнэлэгийн албан ёсны төлөөлөгчийн газар болох манай байгууллад хандаарай.
Хэрвээ танд дээрх эмчилгээний арга болон эмнэлэгийн талаар сонирхож байгаа бол тус эмнэлэгийн албан ёсны төлөөлөгчийн газар болох манай байгууллад хандаарай.
Утас: 9902-0367 9908-1076
Хаяг: БГД 10 хороолол Бүрэн төв 205 тоот
No comments:
Post a Comment