Манай байгууллага нь БНСУ-ын 30 гаруй эмнэлэгтэй хамтран ажилладаг бөгөөд эмчилгээ оношлогоонд зуучлах, Эмчилгээний визийг ажлын 4-7 хоногийн дотор найдвартай гаргаж үйлчилж байна.

Wednesday, April 23, 2014

Ханян их сургууль



1972онд Азийн хамгийн том эмнэлэгээр тодрон үүд хаалгаа нээсэн Ханян эмнэлэг нь Ханян их сургуулийн “хайр биелүүлэх”гэсэн үзэл суртлыг уламжлан эмнэлэгийн үйлчилгээгээрээ дамжуулан хайрыг биелүүлэн хөгжин ирсэн. 
Одоогын ...байдлаар 840-н өвчтөний ортой, 25 төрлийн үзлэгийн тасагтай, хорт хавдарын төвөөс авхуулаад эрхтэн суулгах төв, хоол боловсруулах төв гэх мэтчилэн үйлчлүүлэгчиддээ тулгуурласан тусгай төвүүдийг ажиллуулж байна. 


Ханян их сургууль нь өдийг хүртэл эрхтэн суулгах мэс засалдаа амжилт үзүүлж, хорт хавдар эмчлэх сүүлийн үеийн технологи болон робот мэс заслын төлөөх хойч үеийн Дабинч-С роботыг оруулж эдгэрэшгүй өвчинг анагаах амжилтыг олоод байгаа бөгөөд, 700 гаруй мэргэжлийн эмч 1200 гаруй эмнэлэгийн хүн хүчин 1000 гаруй энгийн ажилчид анагаах ухаан болон эмнэлэгийн хөгжлийн төлөө судалгаа шинжилгээ, үзлэг эмчилгээнд зүтгэн шамдаж байна. 

Мөн өвчтний сэтгэл ханамж болон эмчилгээний чанарын ахицын төлөө 2003онд PACS, 2006онд EMR, 2007онд эмчилгээний картны систем оруулан ашиглаж байгаа бөгөөд IT ба эмчилгээг хавсаргасан U-Health бизнесийг идэвхитэй ажиллуулж эмчилгээний глоболчлал болон хөгжил дэвшилээрээ тэргүүлсээр байна.

Эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээ
Сүүлийн үеийн хүмүүс эдийн засгийн өсөлттэй холбогдуулан хоол унд нь европжин өөрчлөгдөж төрөл бүрийн мэргэжлийн ажилууд хуваарьлагах, мэргэших, нарийн ангилагдах болсон. Эдгээрээс болж шинэ өвчин гарах ба төрөл бүрийн стресст авдах болсноор эрүүл мэндийн талаарх санаа зоволт ч мөн ихэссээр байна. Ялангуяа орчин үеийн хүмүүс бүх зүйлийг амжуулахын тулд юунаас илүү эрүүл мэнд нь нэгт тавигдах ёстой.
Ямар нэг өвчингүй гэлээ гээд эрүүл гэсэн үг биш юм. Бие мах бодийн, сэтгэл мэдрэлийн гэх мэтчилэн хувь хүний байдлаас үл зогсон нийгмийн орчин хүрээг нь хүртэл харгалзан үзэж байж эрүүл чийрэг гэж хэлэх боломжтой.
Ялангуяа өндөр даралт, зүрхний өвчинн, чихрийн шижин, элэгний өвчин, төрөл бүрийн хорт хавдар гэх зэрэг удмын, орчны, өдөр тутмын зуршлаас үүдэлтэй, стресстэй холбоотой насанд хүрэгчидийн өвчин нь ямар нэг шинж тэмдэг илэртлээ асар их хугацаа шаарддаг бөгөөд шинж тэмдэг илрэх үед өвчин аль хэдийнээ эмчлэх боломжгүй хэмжээнд хүрсэн байдаг.
Иймээс тогтмол эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээнд орж өвчнийг анхан шатны үеэс олж урьдчилан сэргийлэх нь хамгийн үр дүнтэй эмчилгээний арга юм. Мөн эрүүл мэндийн шинжилгээгээр дамжуулан архаг өвчинг үүсгэж болзошгүй аюултай зүйл болон биеийн өөрчлөлтийг эрт мэдэж үүнд ямар нэгэн арга хэмжээ аван эрүүл чийрэг амьдрахын төлөө өдөр тутмын зуршлын талаар сурч хэрэгжүүлэх боломжтой.

Ялангуяа орчин үеийн хүмүүс стресс, тогтмол бус өдөр тутмын амьдрал, хэт их ажилллах, байгалийн бохирдол, хөдөлгөөний дутагдал зэргээр төрөл бүрийн насанд хүрэгчидийн өвчин өдрөөс өдөрт ихэсч, төрөл бүрийн архаг өвчний аюулд өртөөд байна. Ажил гэр хоёрын хооронд завгүй амьдарч буй орчин үеийн хүмүүс эрүүл мэндийнхээ төлөө санаа их тавьдаг боловч арчилгаа муу тавьдгын улмаас өвчнийг анхан шатанд нь амархан эмчлэх үеийг өнгөрөөж улам өсгөн том болгосон байдаг. Ииймээс өөрийгөө эрүүл гэж бодсон үедээ эрүүл мэндийн талаарх нэгдсэн шинжилгээ өгөх нь хамгаас чухал гэдгийг дахин сануулж байна.

Хэрвээ танд дээрх эмчилгээний арга болон эмнэлэгийн талаар сонирхож байгаа бол тус эмнэлэгийн албан ёсны төлөөлөгчийн газар болох манай байгууллад хандаарай.
Утас: 9902-0367 9908-1076

Хаяг: БГД 10 хороолол Бүрэн төв 205 тоот

No comments: