Манай байгууллага нь БНСУ-ын 30 гаруй эмнэлэгтэй хамтран ажилладаг бөгөөд эмчилгээ оношлогоонд зуучлах, Эмчилгээний визийг ажлын 4-7 хоногийн дотор найдвартай гаргаж үйлчилж байна.

Sunday, April 6, 2014

Чунг-Анг Их Сургуулийн нэгдсэн эмнэлэг


1968 онд Сөүлд нээлтээ хийсэн Чүнг-Анг Их Сургуулийн эмнэлэг нь өнөөг хүртэл Солонгосын анагаах ухааны хөгжилд тэргүүлэгчийн үүргийг гүйцэтгэж ирлээ. 
2004 онд эмнэлгийн барилгыг шинэчилснээр цэвэр тохилог орчинд өвчтнүүдэд үйлчлэх боломжтой боллоо. 
2009 онд "Дүсан" группээс Чүнг-Анг Их Сургууль болон Чүнг-Анг Их Сургуулийн эмнэлгийг өөрийн мэдэлдээ авснаар Чүнг-Анг Их Сургуулийн эмнэлэг улам ихээр хөгжих суурь боллоо. 
Газраас доош 3 давхар, дээш 15 давхар төв барилга, мөн 10 давхар шинэ байгууламжтай Чүнг-Анг Их Сургуулийн эмнэлэг нь нийт 890 хэвтэн эмчлүүлэх тасаг, 23 төрлийн нарийн мэргэжлийн эмчилгээний хэсэг, 130 эмчтэй нийлээд 2000 үндсэн ажилтантай бөгөөд сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон орчин үеийн дэвшилтэт анагаах ухааны ололт амьжилтыг нэвтрүүлэн ажиллаж байна. 
Түүнчлэн бамбай булчирхайн төв, зүрхний төв, нуруу нугасны төв, дотрын төв зэрэг нарийн мэргэжлийн төвүүдийг түшиглэн гол эмгэгүүдийг нарийн түвшинд оношлон эмчлэж буй бөгөөд эмч нарынхаа мэргэжлийг дээшлүүлэхэд түлхүү анхаарч байна.
Энэхүү хүч чармайлтын үр дүнд Чүнг –Анг их сургуулийн эмнэлэг нь Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яамнаас шалгаруулдаг эрүүл мэндийн байгууллагын шалгаруулалтаас  2005, 2007 онуудад “БНСУ-ын шилдэг Эмнэлэг”-ээр шалгарсан бөгөөд 2012онд эрүүл мэндийг хамгаалах салбарыг тэргүүлэгчийн шагнал болох “Үйлчлүүлэгчдийг төвөө болгосон марктинг” шилдэг шагналыг хүртсэн. 
Мөн 2008 онд гадаад өвчтнүүдэд зориулсан олон улсын эмчилгээний багийг бий болгож гадаад иргэд эмнэлгийн үйлчилгээг хялбар дөхөм авах боломжийг бүрдүүлэхийг зорилгоо болгон ажиллаж байна.
Гадаад өвчтгүүдэд зориулсан хоолны цэсийг боловсруулсан ба 1 өвчтөнг 1 ажилтан хариуцан үйлчилдгээрээ ялгардаг. Эдгээр хүч хөдөлмөрийн үр дүнд одоогоор 2011 оныг бодвол Чүнг –Анг их сургуулийн эмнэлгийг зорисон гадаадын өвчтөний тоон үзүүлэлт эрс нэмэгдлээ. 
Онцловол Орос, Монгол үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн үнэлгээний үзүүлэлт өсөж тэр хэмжээгээр эмчлүүлэгчид Чүнг –Анг их сургуулийн эмнэлгийг зорисон бөгөөд 2012 , 2013 онд эмчлүүлэгч гадаад иргэдийн тоо мянга хол давснаар "ШИЛДЭГ ЭМНЭЛЭГ" болохыг ахин нэг батласан юм. 


Хэрвээ танд дээрх эмчилгээний арга болон эмнэлэгийн талаар сонирхож байгаа бол тус эмнэлэгийн албан ёсны төлөөлөгчийн газар болох манай байгууллад хандаарай.
Утас: 9902-0367 9908-1076
Хаяг: БГД 10 хороолол Бүрэн төв 205 тоот

No comments: