САМСУНГ Сөүл эмнэлэг 1994 оны 11-р сарын 9-нд нээгдсэн
бөгөөд зорилгодоо
хүрэхийн тулд шилдэг эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж,
анагаах ухааны нарийн судалгаа шинжилгээ хийж, эмнэлгийн чадварлаг боловсон
хүчнийг хөгжүүлж Солонгосын эрүүл мэндийн салбарын түүхэнд шинэ хуудас бичиж
ирсэн.
САМСУНГ Сөүл эмнэлэг 10-хан жилийн дотор өвчинд чиглэсэн
судалгаа явуулж, эмнэлгийн технологийг хөгжүүлж, эмнэлгийн шилдэг боловсон
хүчнийг бэлтгэх замаар Солонгосын шилдэг эрүүл мэндийн байгууллага болж
өргөжсөн бөгөөд, Азийн тэргүүлэх эмнэлэг болохын төлөө шаргуу ажиллаж байна.
Төрөлжсөн
төв
Солонгосын шилдэг эрүүл мэндийн байгууллага САМСУНГ Сөүл
эмнэлэг өвчтөнүүдийг хүнд өвчнөөс нь ангижруулж, тэнхрүүлэхдээ хэлтэс тасаг
болгоноо ашигладаг өвчтөн төвтэй, цогц эмчилгээний тогтолцоогоор нарийн
төрөлжсөн эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг.
Дэвшилтэт
дэд бүтэц
САМСУНГ Сөүл эмнэлэг хамгийн шуурхай, үнэн зөв оношлогоо
хийхийн тулд бүх хэлтэс тасгийг хамарсан дэвшилтэт дэд бүтцийг хөгжүүлсэн.
(PACS, EMR, Mobile System, PET,TLA,X-Knife, Gamma-Knife, 40 Slice CT, 3.0 Tesla
MRI, яаралтай эмчилгээний тусгай нисдэг тэрэг)
Тэргүүлэх
дэвшилтэт анагаах ухааны судалгаа шинжилгээ
САМСУНГ Сөүл эмнэлэг Клиник анагаах ухааны эрдэм
шинжилгээний хүрээлэн болон САМСУНГ био анагаах ухааны эрдэм шинжилгээний
хүрээлэнтэй хамтран эрдэм шинжилгээний хөтөлбөрүүд хэрэгжүүлж, хүн төрөлхтний
сайн сайхны төлөө эмчилгээ, оношлогооны арга техникийг хөгжүүлж, эрүүл мэндийн
үйлчилгээний чанарыг дээшлүүлэхээр ажилладаг.
Дотоодын бүх эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд дундаа
тэргүүлж байгааг SCI сэтгүүлээс эш татан харуулах
Солонгостоо үйл ажиллагаанд нэвтрүүлсэн шинэ бүтээлийн
тоогоор тэргүүлдэг. 91 бүтээл байдаг бөгөөд 77 патентийн өргөдөл, 40 патентийн
бүртгэл бий
Гадаадын
гэрчилгээнүүд
АНУ-ын Эрүүл мэндийн департаментийн IRB ба Клиник сорилын
алба
АНУ-ын Холбооны клиник сорилын албаны лицензид зориулсан
FWA гэрчилгээ
AAALAC-ын гэрчилгээ авсан Азийн анхны эмнэлэг
Чадварлаг
боловсон хүчин
Чадварлаг, энэрэнгүй эмнэлгийн ажилтнуудыг бэлтгэх
САМСУНГ Сөүл эмнэлэг орон тооны эмч, дадлагажигч эмч нарт зориулж, клиник
дадлага туршлага олж авах боломжийг нь бүрдүүлсэн дэвшилтэт сургалтын тогтолцоо
хөгжүүлсэн. САМСУНГ Сөүл эмнэлэг тогтмол нотолгоон дээр үндэслэсэн эмнэлгийн
(EBM) сургалт, эмнэлгийн англи хэлний сургалт, соёлын сургалтыг тогтмол явуулж,
дээд зэргийн чанартай эмнэлгийн ажилтнууд бэлтгэдгээрээ бусадтай харьцуулшгүй
юм.
Үйлчилгээ
САМСУНГ Сөүл эмнэлэг өвчтөн төвтэй эмчилгээ үйлчилгээнд
тууштай анхаардаг нь тус эмнэлгийн түргэн шуурхай, цаг алдахгүй үзэж оношлодог
үйлчилгээ, сувилагчдын тасагт үзүүлж буй үйлчилгээ, нөхөрсөг ажилтнууд, цаг
төвөггүй захиалах систем, таатай, тохь тухтай орчноос харагдана. Үүний үр дүнд
САМСУНГ Сөүл эмнэлэг дотоодын эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагууд дундаа
үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн түвшнээр нэгт бичигддэг бөгөөд үйлчлүүлэгчид
чиглэсэн сайн үйлчилгээг дотоодын эрүүл мэндийн салбарт авчрах гол тулгуур
багана болж байна.
Хэрвээ танд дээрх эмчилгээний арга болон эмнэлэгийн талаар сонирхож байгаа бол тус эмнэлэгийн албан ёсны төлөөлөгчийн газар болох манай байгууллад хандаарай.
Хэрвээ танд дээрх эмчилгээний арга болон эмнэлэгийн талаар сонирхож байгаа бол тус эмнэлэгийн албан ёсны төлөөлөгчийн газар болох манай байгууллад хандаарай.
Утас: 9902-0367 9908-1076
Хаяг: БГД 10 хороолол Бүрэн төв 205 тоот
No comments:
Post a Comment