Солонгос орны эмнэлгийн
байгууллагад эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тэргүүлэн буй тууштай ард
түмнийхээ эрүүл энх байдлыг сахин хамгаалж ирсэн Ёнсэй эмнэлгийн түүх нь энэхүү
газар нутаг дах Христ шашин , Анагаах ухааны боловсрол болон судалгаа шинжилгээ, эмнэлгийн түүх зэрэгтэй салшгүй холбоотой бөлгөө.
Ёнсэй Их Сургуулийн
Эмнэлэг нь эмнэлгийн Ерөнхий гүйцэтгэх захирал болон Эмнэлгийн даргын
удирдамжин дор боловролын байгууллага болох Эрүүл мэндийн хамгааллын анги, Сувилахуйн Ухааны Магистрантур, Эрүүл мэнд
Шүд судлалын нарийн мэргэжсэн магистрантур анги ,Анагаах Ухааны дээд
сургууль,Шүд судлалын дээд сургууль, Сувилагчийн дээд сургууль байгаа ба
одоогийн байдлаар сургууль төгсөгчдийнн тоо 25,985-д хүрээд байна.
Тэрчлэн эмнэлэг үйлчилгээний байгууллага болох Сэвранс эмнэлэг, Гангнам дах Сэвранс эмнэлэг, Шүд судлалын их сургууль, Юнын хот дах Сэвранс эмнэлэг, Сэвранс Мэдрэлийн эмнэлэг зэрэг эмнэлгүүд хамрагдаж байгаа ба Сэвранс эмнэлгийн удирдлаган дор Хорт хавдар судлал, Нөхөн сэргээх эмнэлэг (Rehabilitation Medicine ), Зүрх судлалын эмнэлэг, Нүд, Чих хамар хоолойн эмнэлэг, Хүүхдийн эмнэлэг гэж хамрагддаг.
Тэрчлэн эмнэлэг үйлчилгээний байгууллага болох Сэвранс эмнэлэг, Гангнам дах Сэвранс эмнэлэг, Шүд судлалын их сургууль, Юнын хот дах Сэвранс эмнэлэг, Сэвранс Мэдрэлийн эмнэлэг зэрэг эмнэлгүүд хамрагдаж байгаа ба Сэвранс эмнэлгийн удирдлаган дор Хорт хавдар судлал, Нөхөн сэргээх эмнэлэг (Rehabilitation Medicine ), Зүрх судлалын эмнэлэг, Нүд, Чих хамар хоолойн эмнэлэг, Хүүхдийн эмнэлэг гэж хамрагддаг.
Гангнам дах Сэвранс
эмнэлэгт Нуруу нугасны эмнэлэг, Шүдний эмнэлэг, Хавдрын эмнэлэг зэрэг 8 төрлийн
нарийн мэргэжлийн эмэнэлэгүүд багтсан байгаа. Эмнэлгийн нийт эмч ажилтны тоо нийт
2,000 гаруй , энгийн ажилтаны тоо
5,800 орчим ба нийт 7,800 гаран ажилчинтай бөгөөд нийт 3,137 орчим эмнэлгийн
ортой. Амбултороор нийт 2сая 900 -аад мянган өвчтөн үйлчлүүлж байна. 2009 оны
байдлаар эмнэлгийн удирдамжин дор бүх байгууллагуудыг нэгтгэсэн “юбикутас”
гэсэн нэгдсэн системд орон орчин үеийн
техникжсэн барилга сүүлийн үеийн тоног төхөөрөмжинд суурилан судалгаа
шинжилгээ, боловсрол сургалтанд анхаарлаа хандуулан эмчилгээ практиктай
хослуулан ажиллаж байна.
Ёнсэй эмнэлэг нь 120 жилийн
түүхтэй байгууллага бөгөөд олон жилийн нөр их туршлагатай бөгөөд олон
улсын хэмжээний глобалчилсан өрсөлдөөнт чиг хандлагыг баримталсан Эрүүл мэндийн
тогтолцоог бий болгон Зүүн Өмнөд Азийн орнуудын Эрүүл мэндийн үндсэн төв болох
(Hube of Medicine Asian ) Глобалжсан Өөрчлөлтийг энэ түрүүн зорилгоо
болгож байгаа билээ.
1.1 Элэгний хорт хавдар / Клиник
Элэгний хорт
хавдрын бүрэн төгс эмчилгээний төлөө Элэгний хорт хавдрын клиник нь манай улсын
хамгийн анх санаачилсан Нэг цэгийн нэгдсэн системээр Дотор, Мэс засал, Дүрс оношлогооны тасаг, Цацраг
туяа эмчилгээний тасгийн мэргэшсэн эмч нар нэгдэн тус тусын харъяа эмчилгээ
үйлчилгээг хийж байгаа клиник юм. (2003онд шинээр байгуулагдсан.
1995оноос эхэлж анх удаа
Солонгост элэгний хорт хавдрын эсрэг групп удирдан хэвлэл мэдээллээр аль хэдийн
тэргүүний баг гэсэн нэр хүндтэй болж танигдан энэ хугацаанд төвлөрсөн судалгаа
болон клиник туршлагад тулгуурлан элэгний хорт хавдартай өвчтөнүүдийн
эмчилгээний сайн үр дүнг ихэсгэн, тасралтгүй эмчилгээ үйлчилгээгээр
ханган , ялангуяа Солонгостоо тусгай зөвшөөрөлтэйгээр элэгний эхний үе шатны
өвчтөнд зориулсан төлөвлөгөөт эмчилгээ ба тус тусын хүнд үед багтаж
байгаа өвчтөнд зориулсан гэдгээр нь ангилсан төлөвлөгөөт эмчилгээ үйлчилгээ мөн
үүнд тохирсон шинжилгээ эмчилгээгээр хангаж байна.
1.2 Олон улсын эмчилгээний төв .
1895 онд Америкийн
Христчин Аллэн үндэслэн байгуулсан Кванхэнээр эхэлсэн жижигхэн эмнэлэг нь
Чэчүнвөн эмнэлэг болон нэрээ өөрчлөн Солонгосын хамгийн тэргүүний эмнэлг болон
хөгжжээ. 1904онд Сэвранс гэдэг хүний тусламжтайгаар солонгосын хамгийн сайн
одоогийн эмнэлэг Сэвранс эмнэлгийг байгуулагдсанаас хойш Сэвранс эмнэлэг нь
хамгийн сайн эрүүл мэндийн тогтолцоог бий болгож байгаагийн хувид солонгосын
ард түмний эрүүл энхийг сахин хамгаалсаар ирсэн билээ. “Даяанчийг хайрлан хамгаалаарай” (шууд
утгаар нь ) гэсэн үгийг даган 1962онд гадаадын хүн эмчилж байна гэж олон түмэнд
сонстож эхэлсэн. Мэргэжлийн түвшинд англи
хэлтэй эмч багш докторууд мөн ажилтанууд нь гадаадаас ирж буй
үйлчлүүлэгчдийг асар туршлагатай эмч нар хэлний бэрхшээлгүйгээр туслан
олон улсын гэх хэмжээнд эмчилгээ үйлчилгээгээр ханган солонгост түр байгаа
гадаад хүмүүсийн амар тайван байдлыг ханган эрүүл мэндийн хөнгөлөлттэй
үйлчилгээ үзүүлж байна.
Мөн гадаадад сурч
боловсрох мөн ажиллах зорилготой явах гэж буй солонгос иргэддээ Эрүүл
мэндийн үзлэг үйлчилгээ үзүүлж , одоогоор 6 орны (Шинэзеланд ,АНУ,
Хятад,Канад,Филлиппин,Австрали) Элчин Сайдын Яамны харъяалагдсан эмнэлэг
бөгөөд визний холбогдолтойгоор эмнэлгийн ерөнхий шинжилгээг хийдэг
байгаа. Мөн түүнчлэн ,гадаад аялал жуулчлалаар явж буй хүмүүст зориулан
урьдчилан сэргийлэх зэргээр мэдээллээр ханган Олон улсын чанартай Эрүүл Мэндийн
төв ажиллаж байгаа юм.
1.3 Эмэгтэйчүүдийн тасаг
Төв эмнэлгийн
эмэгтэйчүүдийн тасаг нь солонгос эмэгтэйчүүдийн өвчнийг эмчлэн бүх
эмэгтэйчүүдийн эрүүл эндийн төлөө хүчээ дайчлан ажиллаж байна. Эмнэлэгт ирсэн
өдрөө аль болох шинжилгээнд хамрагдах нөхцөлөөр ханган гэр бүлийн гишүүн мэт
халуун дулаан уур амьсгал бий болгон найрсаг ханддаг билээ. Мөн эрний уламжлалт
арга болоод орчин үеийн техник тоног төхөөрөмжинд тулгуурлан зөв тодорхой
оношийг тодорхойлон тохирсон эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна.Нялхсаас
авахуулаад өндөр настан эмэгтэйчүүдэд бүгдэд нь эрүүл саруул амьдралыг
бэлэглэхийн төлөө шургуу ажиллаж байна.
Ажлын туршлага,
Амжилтын туршлагаас :
- Бөөр давсаг /эмэгтэйчүүдийн тасагт 1999 онд
солонгост хамгийн шилдэг эмчилгээгээр тодорхойлогдсон ба аарцаг суулгах мэс
засал, давсаг болон шээс савирах зэрэгт нийт 450 хагалгаа хийгдсэн .
- Эмэгтэйчүүдийн хавдар судлалаар , 2006оны
1-р сард Азид хамгийн анх роботоор сав авах мэс засал хийж , одоог хүртэл 20
гаран хагалгаа хийж гүйцэтгэн нэг жилд савы хорт хавдрын хагалгаа
230,өндгөвчний хорт хавдар 100гаран ,50 гаран савны доторх хавдрыг эмчилсэн
байна.
- үргүйдлийн клиник : Өсвөр үеийн шилжилтийн
насны охидын сарын тэмдэгийн алдагдал болоод эмэгтэйчүүдийн цэвэршилт ,сарын
тэмдэг үгүй болох зэрэг эрүүл мэндийн дэг дэглэм мөн олон талт асуудлуудыг
шийдвэрлэн оношлон, сарын тэмдэг алга болохтой холбон эмчилгээ хийх
,үргүйдэлтэй гэр бүлийн зөв тодорхой онош тавьж үр суулгаж байгаа болно.
- Төрөх : 1992 оноос
хойш төрөлттэй холбоотой нарийн рентген аппаратаар 70 мянга гаран , нялх төрсөн
хүүхдийн зүрхний рентген аппаратаар 700 гаран үзэж асар их туршлага дээр
үндэслэн , мөн нялхын гажигийг эмчлэх хүүхдийн мэс заслын тасаг ,бөөр давсаг ,
зүрх судас,гэмтлийн нарин мэргэжсэн эмч нарын баг бүрдсэн хагалгааг хийн нялх
хүүхдийн эмчилгээг хийж гүйцэтгэж байна
Хэрвээ танд дээрх эмчилгээний арга болон эмнэлэгийн талаар сонирхож байгаа бол тус эмнэлэгийн албан ёсны төлөөлөгчийн газар болох манай байгууллад хандаарай.
Хэрвээ танд дээрх эмчилгээний арга болон эмнэлэгийн талаар сонирхож байгаа бол тус эмнэлэгийн албан ёсны төлөөлөгчийн газар болох манай байгууллад хандаарай.
Утас: 9902-0367 9908-1076
Хаяг: БГД 10 хороолол Бүрэн төв 205 тоот
No comments:
Post a Comment