Манай байгууллага нь БНСУ-ын 30 гаруй эмнэлэгтэй хамтран ажилладаг бөгөөд эмчилгээ оношлогоонд зуучлах, Эмчилгээний визийг ажлын 4-7 хоногийн дотор найдвартай гаргаж үйлчилж байна.

Wednesday, March 26, 2014

Тархиа хайрлацгаая

Хүний тархи  толгой ясны дотор байх учир   түүний  дээд тал нь гавлын дотор талын хэлбэртэй байна.   Хүний тархины жин дунджаар 1830 г бөгөөд эр эмийн ялгаа 100г аас хэтэрдэггүй гэж үзсэн. Тархины хүндийн жинг биеийн жинд харьцуулж үзвэл хүн дэлхий дээрх хамгийн том тархитай амьтан юм.
Арын тархины доод хэсэг нь уртавтар тархи, дээд хэсэг нь жинхэнэ арын тархи юм. 
Уртавтар тархи ба түүний хажууд  варолиевын холбоо гэдэг тархины дамжуурга нь амьсгалах , хоол боловсруулах, зүрхний ажиллагаа эдийн солилцоо зэрэг бие махбодын нарийн үйлийг зохиүцуулдаг.  Уртавтар тархинд хамгаалах рефлекс найттах ,ханиах , хүүхэн харааны хувиралт гэх мэт үүсгэх төв бий. Уртавтар тархи нь  2,5-3 см  орчим урттай , 1,5 см өргөн,  1 см зузаантай нугасны шууд үргэлжлэл бөгөөд дагз ясны налуу дээр байрласан байна. Уртавтар тархинд амьсгал, зүрх, судасны болон хоол боловсруулах  эрхтний үйл ажиллагааг зохицуулах төвүүд оршино.

Бага тархи нь хөдөлгөөний тэнцвэр зохиоцуулах, булчингийн тэнхлийн хэвийн  тэнхэл гэнэт буурч сул дорой болдог. Энэ нь хүнийг ямар нэг хөдөлгөөний үед түргэн ядардаг болгож байна. Иймээс хөдөлгөөн нь зөв биш, баримжаагүй болдгоос толгой ба хөл гар чичэрч  ямар нэг ажилыг гүйцтгэхэд  саад болох нь элбэг. Бага тархи нь биеийн тэнцвэр ухамсартай ухамсаргүй үүргийг зохицуулна.

Tuesday, March 25, 2014

"Чүн-Ан" их сургуулийн эмнэлгийн хамт олондоо баярлалаа.

Манай байгууллагаар зуучлуулж Солонгос улсын "Чүн-Ан" их сургуулийн эмнэлэгт бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орсон өвчтөний хагалгаа маш амжилттай хийгдэж өвчтөний биеийн болон сэтгэл санааны байдал маш сайн байгаа юм. "Чүн-Ан" их сургуулийн эмнэлгийн хамт олны зүгээс өвчтөндөө эмчилгээний зардлалд "Шинэ амьдралын сан" -с 10 сая воныг дамжуулан хүргэлээ. Дахин шинэ амьралыг эхлүүлж байгаа Баттөр ахдаа баяр хүргэж, шинэ амьдрал бэлэглэсэн Чүн-Ан их сургуулийн эмнэлэгтээ баярлаж буйгаа илэрхийлье.



Monday, March 24, 2014

Бөөрөө хамгаалцгаая


Бөөр нь 120-160г буюу хүний биеийн жингийн 0,44%-тай тэнцэх хэмжээтэй, зүрхнээс гарах цусны 1/4% нь 2 бөөрөөр дамжин урсдагийн хувьд бөөр биеийн бусад эрхтнүүдээс цусан хангамжаараа хамгийн сайнд тооцогддог маш олон үүрэг гүйцэтгэдэг чухал эрхтний нэг юм.

Бөөр нь хөврөлийн хөгжлийн 3 долоо хоногтойгоос эхэлж үүсдэг бөгөөд 3 шат дамжлагыг дамжин/өмнөх бөөр, анхдагч бөөр, байнгын бөөр/ хөгжил нь бүрэн гүйцдэг байна.
Бөөрөөр 1 минутанд 1200 мл, хоногт 1500 л цус урсан өнгөрч, түүүний 180 л анхдагч шээс үүссэний 99% нь эргэн шимэгдэж, 1,5-2 литр шээс ялгардаг байна. Үүний хамгийн гол үүрэг нь биед гаднаас орж ирсэн хортой бодисын 75% нь бөөрөөр дамжин цэвэрлэгдэж, үлдсэн хувь нь ХБЗ болон бусад эрхтнүүдээр биеэс гадагшилдаг байна. 

Мэргэжлийн эмчийн үзлэг

БНСУ-ын Нуруу нугас үе мөчний "НАНУРИ" эмнэлэгээс 2014 оны 3 сарын 29 нд хүрэлцэн ирж нуруу нугас үе мөчний чиглэлээр үзлэг хийж онош тодруулан зөвлөгөө өгөх гэж байгаа тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Энэхүү үзлэгт хамрагдсан хүмүүсээс "Нурууны мурийлттай нэг хүнд "Нанури" эмнэлгийн зүгээс үнэ төлбөргүй хагалгааг хийж өгөх юм.


Турахыг хүсэж байвал доорх хүнсний зүйлсээс тагтгалзаарай

Хоолоо сойгоод байхад таргалаад байх юм, гэж гомдоллодог бүсгүйчүүд бий. Тэгвэл та хоолны завсар зайнд ч юм уу идэж буй хүнсэндээ анхаарал тавьдаг уу? Шалихгүй мэт санагдах хүнсний зарим төрөл, дадаж хэвшсэн зан зуршил чинь хүссэндээ хүрэхэд тань саад болж байхыг үгүйсгэхгүй. Үүнд:
Хоол хүлээж байх зуураа ам руугаа ганц нэгийг хийчихдэг үү? Амт нь дэндүү гоё болохоор дахиад нэгийг… Гэтэл нэг маань /ганц ширхэг нь/ 230 ккал юм байна. Энэ их калорийг “шатаах”-ын тулд 1-2 цаг орчим гэрийн ажил хийх шаардлагатай болдог гэнэ. Уг нь тэгж өөрийгөө хүндрүүлэх хэрэггүй мэт.
Хоёр. Max, баяслагтай зайдас, гамбургер
Түргэн хоолны нэгэн төрөл. Хоол хийхээс залхуурахдаа ганц бие хүмүүс, залуу гэр бүлийн авч хэрэглэх дуртай хүнс гэж Америкийн хоол зүйчид томъёолсон байдаг. Гэтэл гэм хоргүй мэт энэ зууш 770 ккал гээд бодчих. Хэрэв та долоо хоногт 2-3 удаа ийм хоол /пицца ч мөн адил/ иддэг бол турах тухай мартсан нь дээр.
Гурав. Мөхөөлдөс
Зуны халуунд мөхөөлдөс шиг хэрэгтэй хүнс ховорхон. Тэгээд ч арааны шүлс асгарам мөхөөлдөс төрөл бүрээрээ байна. Дуртайгаа сонго. Гэвч бяцхан мөсөн хоол 270 ккал гэдгийг мартуузай. Тиймээс хэрэглээндээ хяналт тавихаас өөр аргагүй.

Хийсвэр хийлгэхийн сайн ба муу талууд


Кесерово буюу хийсвэр гэдэг нь жирэмсэн эмэгтэйн гэдэс ба савны ханыг зүсэх замаар хүүхдийг гаргаж авах мэс ажилбарыг хэлнэ. Орчин үед эмэгтэйчүүд хийсвэр хийлгэж төрөхийг эрхэмлэдэг болсон байна. Гэвч хийсвэр хагалгаа нь өөрийн сул талтай бөгөөд хүн бүрд хийдэггүй. Хийсвэрийг доорх шалтгааны улмаас гарцаагүй хийхэд хүрдэг.
-Өмнө нь хийсвэр хийлгэсэн бол дахин хийнэ.
-Хийсвэр хийлгэсэн эмэгтэй өөрөө төрөхийг хүсдэг. Энэ тохиолдолд эмчийн үгийг л сонсох ёстой. Учир нь савны урагдалт болох аюултай ба энэ нь эх үрийн амь насанд заналхийлдэг.
-Хэрэв хүүхэд хэт том бөгөөд өөрөө төрөх боломжгүй бол хийсвэр хийнэ.
-Хүүхэд төрөхийн өмнөх өвдөлтийг муу мэдэрч урагш хөдөлж өгөхгүй бол түүний амийг аврах үүднээс хийсвэр хийдэг.
-Буруу байрлалтай хүүхэд байвал мөн хийсвэр хийдэг.
-Эхэс түрүүлж гарсан бол хийх магадлал бий. Учир нь хүүхэд хүчилтөрөгч ба тэжээл авч чадахаа больдог.
-Хэрэв эхэс хүүхдийн төрөх зам дээр тээглэсэн байдалтай байвал мөн хийсвэр хийдэг ажээ. Хийсвэр хийлгэхэд өөрийн сайн ба муу талууд бий.

Тогтмол иллэг хийлгэвэл өвчин тусдаггvй

Иллэг бол хvнд хамгийн хурдан vйлчлэх арга юм. Иллэг нь хvнийг тайвшруулж, амрааж, өвчинг арилгаж, бусад хvнтэй харьцах ур чадварт нөлөөлж, тэр бvv хэл олон төрлийн өвчнийг эдгээж чаддаг.

Бусад хvнтэй шvргэлцэх, хvрэлцэх бол угаас хvний гол хэрэщээнvvдийн нэг юм, Өнөө цагт иллэг эмчилгээ улам өргөн тархаж байгаа нь эрvvл мэндэд хичнээн чухал болохын баталгаа. Сvvлийн ЗО жилийн дотор анагаах ухааны шинжилгээ судалгааны дvнд хvний биеийг илж таалахад тvгшvvр арилж, сэтгэл санаа өргөгдөж, улмаар амьдрал сайжирдаг болохыг батлан тогтоов.
Нөгөө талаар иллэг хийх явцад судасны даралт буурч, судас нарийсах өвчин зогсож тархины эд эсvvдийн мөхөл ба vхжил удааширч, ялангуяа хөгшин хvмvvс ой тогтоолт муудах аюулаас ангижирдаг ажээ. Арьсыг амраах, сэргээхэд иллэгийн аргыг амжилттай хэрэглэж ирэв. Нөгөө талаар иллэг өөрөө хvнд маш тааламжтай мэдрэмж төрvvлдэгээрээ онцлог юм. Тогтмол иллэг хийлгэвэл хvн стресст ордоггvй ба улмаар ямар нэг өвчин тусдаггvй. Нvvрэндээ тогтмол иллэг хийлгэвэл арьс хөгширөлт, хуурайшилт vл явагдана. Зөвхөн бие биш оюун ухааны чадварт эерэг сайнаар нөлөөлдөг.

Аз жаргалтай гэр бүлийн 10 нууц

1 – Хоёулаа нэгэн зэрэг уурлахгүй байхМэдээж хэрэг хосуудын дунд үл ойлголцол олон гарна. Гэхдээ хамгийн гол нь хосууд хоёулаа нэгэн зэрэг уурлаж, хашгичахгүй байх нь чухал. Хэрвээ таны хань уурлаж байгаа бол та эвээр харилцахыг хичээ.Таны зөв байсан ч гэсэн нөгөө талаа тайвширтал нь хүлээ. Ингэвэл та ч гэсэн түүгээр хүссэнээ хийлгэж чадна. “Эвт шаазгай буга барина” гэдгийг өвөг дээдэс маань зүгээр нэг хэлээгүй болов уу…2 – Бие бие рүүгээ бүү хашхир
Хэрүүл маргаан дэгдээд эхлэхээр нэг нь хашхирч гуугчаад байвал нөгөөдөх нь тэрнийхээ дор орохгүй гээд бас л хашхичаад байвал юу ч шийдэгдэхгүй шүү дээ. Ер нь ямар ч нөхцөлд хань нөхөр рүүгээ чангаар битгий орилж хашхир. Юуны түрүүнд хоорондын хүндлэлээ бодолцох хэрэгтэй. Та хоёр он удаан жилээр хамтдаа сайхан амьдарна шүү дээ. Тийм сайхан амьдралд өчүүхэн зүйлээс болоод сэв суулгаж огт болохгүй.
3 – Зөөлөн шүүмжил
Хүн л болсон хойно, хань ижилд тань танд таалагдахгүй үйл хөдлөл, зан чанарууд байж болно. Энэ сэдвийг чөлөөтэй хөндөн ярилцаж болно. Хамгийн гол учир энэ яриагаа яаж өрнүүлж байгаад юм… “Чамайг ингээд эхлэхээр уур хүрээд байна, чамаас бүр залхчихлаа” гэхийн оронд “Миний хайрт ингэж аашлах ерөөсөө зохихгүй байна” гэж хэлж болно.

Тамхи гэж юу вэ

-Татах буюу үнэрлэж хэрэглэхэд зориулсан, никотин агуулсан сэтгэц идэвхит бодис юм.
Нөгөөтэйгүүр:
-Сэтгэцэд сэргээж, мансууруулах нөлөө үзүүлэн улмаар донтуулах чадвар бүхий никотин хэмээх бодис агуулсан ургамлын гаралтай хэрэглээний бүтээгдэхүүнийг хэлнэ.
Тамхинд 4000 гаруй төрлийн химийн нэгдэл байдгийн дотор хүнийг маш хүчтэй донтуулдаг никотин болон хорт хавдар үүсгэдэг 43 төрлийн хорт бодис агуулагддаг байна. Эрдэмтэд бүр 1920-иод оноос тамхи таталт хорт хавдартай холбоотой байна гэдгийг олж тогтоосон. Тамхины гол найрлага нь “tobacco” хэмээх бодис байдаг бөгөөд үүнийг өөр олон төрлийн бодистой нийлүүлэн үнэр оруулан янжуур үйлдвэрлэдэг. Асаасан /шатаасан/ янжуурын утаа уушгинд сорогдсоны дараа мэдрэлийн эсээр дамжин тархинд “dopamine”, “endorphine” хэмээх бодисууд ялгарч хүний биед тайвшруулах нөлөө үзүүлдэг. Хар тамхи хэрэглэх үед мөн эдгээр бодисууд бүр их хэмжээгээр ялгардаг байна.
Тамхинд донтох нь ОУ-ын 10-р ангилалд багтсан биеэ даасан өвчин төдийгүй, энэ өвчин нь бусад олон өвчнийг үүсгэх эрсдэлт хүчин зүйл болдог байна.
Тоо баримтаас:
Ойролцоогоор дэлхийн насанд хүрсэн хүн амын 1/3 буюу 1.1 миллиард хүн тамхи татдаг. Хөгжиж буй орнуудын эр-48%, эм-7%, хөгжингүй орнуудын эр-42%, эм-24% нь тамхи татдаг байна.
-Тамхинаас үүдэлтэй өвчнөөр жил бүр 5,4 сая хүн нас барж байна.
-2030 он гэхэд энэ тоо 10 сая хүрэх төлөвтэй байна.
-Өнгөрсөн зуунд 100 сая хүн тамхины хор хөнөөлөөс болж нас барсан бол энэ зуунд 1 тэрбум хүрнэ гэж тооцоолж байна.
-Эдгээр нас баралтын 3/4 нь бага болон дунд орлоготой орнуудад тохиолдох магадлалтай.
-Энэ нь сүрьеэ, ДОХ-оор нас барж буй хүмүүсийн тооноос хэд дахин давсан. Ийм төрлийн өвчлөлийн дийлэнхийг уушигны хавдар, зүрх судас, амьсгалын замын өвчлөлүүд эзэлж байна.
-Тамхины үйлдвэрлэлийн жилийн ашиг нь тамхины хяналтанд зарцуулж байгаа санхүүжилттэй харьцуулахад 500 дахин их байна.
-Хөгжиж буй орнуудад тамхины үйлдвэрлэлээс улсад төлж байгаа жилийн татварын хэмжээ 66,5 сая  тэрбум  ам.долларт хүрч байна.
-Гэтэл, хөгжиж буй орнуудад тамхины хяналтын үйл ажиллагаанд жилд зөвхөн 14 сая ам.доллар зарцуулагдаж байгаа буюу ашгийн 5000 ам.доллар тутамд 1 ам.доллар л тамхины хяналтанд зарцуулагдаж байна.
-Тамхины зар сурталчилгаанд хориг тавьсаны 10 жилийн дараагийн байдлыг авч үзвэл дэлхийн хэмжээнд зар сурталчилгаанд бүрэн хориг тавьсан 14 орон, хориг тавиагүй 78 орон байна.

Sunday, March 23, 2014

Манай хаяг:
Монгол улс Улаанбаатар хот
Сүхбаатар дүүрэг
БНСУ-н элчин сайдын яамны баруун талд 
"Мөнх даатгал" ХХК байр 4 давхарт
"Эрхэм баян эрүүл мэнд" ТББ
Харилцах утасны дугаар:
9902-0367,  9908-1076,   9111-9769
www.mon103.blogspot.com
e-mail:info.eruulmend@gmail.com


                                                          Газрын зураг






Блоггер.ком дээр бичлэг уншаад сэтгэгдэл буюу (comment) үлдээх болохоор дараах асуудал тулгардаг. Заавал Google юмуу LiveJournal, Wordpress, TypePad, AIM, OpenID, Name/URL-н аль нэгээр нэвтэрсэн бол та асуудалгүй сэтгэгдэл бичиж болно. Зураг №1




Хэрвээ дээрх сайтуудад бүртгэлгүй бол Anonymous буюу /мэдэхгүй зочин/ гэсэн хэсгийг сонгоод хүссэн сэтгэгдэлээ чөлөөтэй бичиж болно.  Зураг №2




    Танд манай мэдээлэл таалагдаж байвал сэтгэгдэл, үзэл бодлоо чөлөөтэй бичиж байгаарай. Танд амжилт хүсье. Баярлалаа.
НVБ-ээс “Бусад улс оронд хvнс хvрэлцэхгvй байгаа талаар та хувийн бодлоо чин vнэнээр хэлж тусална уу” гэсэн санал асуулга явуулаад бvтэлгvйтжээ. Учир нь: 
-африкчууд
 “хvнс” гэж юv байдгийг, 
-дорнод европчууд
 “чин vнэн” гэж юv болохыг,
-баруун европчууд
 “хvрэлцэхгvй байна” гэж юv гэсэн vг болохыг,
-хятадууд
 “хувийн бодол” гэж юv байдгийг, 
-өмнөд америкчууд
 “тусална уу” гэж яадгийг,
-америкчууд
 “бусад орон гэж юу байдгийг тус тус ойлгоогvй гэнэ ...
                                                    x            x              x
 Хүүхнүүдийг "Чи их хөөрхөн юмаа" гэхэд
Америк эмэгтэйчүүд: Баярлалаа гэдэг бол 

Францчууд: үүнээс ч илүү хөөрхөн байсан юм, 

Орос бүсгүй: Тийм гэжүү, Англичууд: Арай үгүй байлгүй дээ, 

харин Монголчууд: За битгий хуцаад бай

БНСУ-д эмчилгээ болон оношлогоонд зуучлуулахад бүрдүүлэх 
материалын жагсаалт

v  Гадаад паспорт /6 сараас дээш сунгалттай /
v  Цээж зураг 3.5 х 4.5 см хэмжээтэй
v  Онош тодорхойлсон эмчийн бичиг – Англи, Солонгос хэл дээр
v  Асран хамгаалагчтай бол түүний гадаад паспорт
v  Асран хамгаалагчийн цээж зураг 3.5 х 4.5 см
v  Төрөл садангийн лавлагаа /ИБМУТ-өөс/
     - Эхнэр - Нөхөр  - Гэрлэлтийн лавлагаа
     - Эцэг эсвэл Эх  - Хүүхэд лавлагаа
  - Хүүхэд - Эцэг эсвэл Эх лавлагааг  Англи эсвэл Солонгос хэл дээр орчуулж Нотариатаар батлуулах
v Өөрийн эзмэшдэг дансан дээрээ банкны баталгаа гаргуулах /Англи хэл дээр - Төгрөг, Доллараар илэрхийлсэн байна/.  
v Үйлчилгээний хураамж 20.000 төгрөг
v  Визний хураамж 300.000 төгрөг
v  Барьцаа 5 сая вон эсвэл 10.000.000 төгрөг
v  Барьцааны болон зуучлалын гэрээ байгуулах

Хэрвээ та онош тодруулах зорилгоор явах сонирхолтой байгаа бол: 

v  Гадаад паспорт /6 сараас дээш сунгалттай /
v  Цээж зураг 3.5 х 4.5 см хэмжээтэй
v Өөрийн эзмэшдэг дансан дээрээ банкны баталгаа гаргуулах /Англи хэл дээр - Төгрөг, Доллараар илэрхийлсэн байна/.  
v  Үйлчилгээний хураамж 20.000 төгрөг
v  Визний хураамж 300.000 төгрөг
v  Барьцаа 5 сая вон эсвэл 10.000.000 төгрөг
v  Барьцааны болон зуучлалын гэрээ байгуулах

Та дээрх материалыг бүрдүүлж өгснөөр ажлын 4-7 хоногт Солонгос улсад зорчих эмчилгээний визийг найдвартай гаргуулах боломжтой юм. 

  Хэрэв та Солонгос улсруу эмчилгээнд явах бодолтой байгаа бол БНСУ-ын 30 гаруй эмнэлэгүүдтэй хамтран ажиллах гэрээтэй эрүүл мэндийн агентлаг “ЭРХЭМ БАЯН ЭРҮҮЛ МЭНД” ТББ -тай холбогдон илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. 

  1. Сөүлийн Их Сургуулийн Эмнэлэг                                                  /Нэгдсэн эмнэлэг/
  2. Ёнсэй Их Сургуулийн эмнэлэг                                                       /Нэгдсэн эмнэлэг/
  3. Католик Их Сургуулийн эмнэлэг                                                   /Нэгдсэн эмнэлэг/
  4. Самсунг группийн эмнэлэг                                                            /Нэгдсэн эмнэлэг/
  5. Корей Их Сургуулийн Анам эмнэлэг                                           /Нэгдсэн эмнэлэг/
  6. Доосан группийн Чунг-Анг Их Сургуулийн эмнэлэг                  /Нэгдсэн эмнэлэг/
  7. Кёнхи Их Сургуулийн эмнэлэг                                                      /Нэгдсэн эмнэлэг/
  8. Халлим ИХ Сургуулийн эмнэлэг                                                 /Нэгдсэн эмнэлэг/
  9. Ханьяны Их Сургуулийн эмнэлэг                                               /Нэгдсэн эмнэлэг/
  10. Зүрхний дагнасан Сэжон эмнэлэг                                             /Зүрхний төрөлжсөн/
  11. Асан эмнэлэг                                                                                 /Нэгдсэн эмнэлэг/
  12. Хьюндей эмнэлэг                                                                          /Нэгдсэн эмнэлэг/
  13. Сүн Чон Их Сургуулийн эмнэлэг                                                /Нэгдсэн эмнэлэг/
  14. Нуруу нугас Үе мөчний Үридыль” эмнэлэг                              /Төрөлжсөн эмнэлэг/
  15. Нуруу нугас Үе мөчний “Нанүри” эмнэлэг                                 /Төрөлжсөн эмнэлэг/
  16. Нуруу нугас Үе мөчний “Наын” эмнэлэг                                    /Төрөлжсөн эмнэлэг/
  17. Бамбай булчирхайн Дэрим Сонму эмнэлэг                             /Төрөлжсөн эмнэлэг/
  18. Эмэгтэйчүүдийн чиглэлээр дагнасан Чейл эмнэлэг               /Төрөлжсөн эмнэлэг/
  19. Үр шилжүүлэн суулгах Мариа Бэби эмнэлэг                            /Төрөлжсөн эмнэлэг/
  20. Эмэгтэйчүүдийн чиглэлээр дагнасан Ча эмнэлэг                   /Төрөлжсөн эмнэлэг/
  21. Шүдний мэргэлжсэн Vanetia эмнэлэг                                        /Төрөлжсөн эмнэлэг/
  22. V plastic гоо заслын VIP эмнэлэг
  23. Гоо сайханы мэс заслаар 15 жилийн туршлагатай Niobe эмнэлэг
  24.  Bonita гоо заслын эмнэлэг
  25. Жеи Ки пластик мэс заслын эмнэлэг

     Дээрх эмнэлэгүүдээс гадна Үйлчлүүлэгч таны сонгож буй аль ч эмнэлэгрүү таныг холбож өгөх бүрэн боломжтой.  
        Та манай байгууллагаар дамжин эмнэлэгт очиход эмчилгээний төлбөр дээр зуучлалын хөлс болон ямар нэгэн төлбөр тооцоо нэмэгдэн гарахгүй бөгөөд таны алтан цагийг хэмнэн таныг бид төлөөлж эмнэлэгт цаг захиалж өгнө.  
"Эрхэм баян эрүүл мэнд" ТББ-н товч танилцуулга
        Манай байгууллага нь 2011 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2013 оны 4 сарын 1 –с үйл ажиллагаагаа өргөжүүлэн БНСУ-ын Хууль зүйн яамны “Виз олгох хэлтэс”-с эмчилгээний цахим визийг шууд гаргуулан авч ажиллаж байна.         
        “Эрхэм баян эрүүл мэнд” ТББ нь солонгос улсын 30 гаруй эмнэлгүүдтэй хамтран ажилладаг бөгөөд БНСУ-ын “Эрүүл мэндийн яам”-ны албан ёсны тусгай зөвшөөрөлийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагын монгол дахь албан ёсны бүрэн эрхэт төлөөлөгчийн газар юм.

Үйл ажиллагааны чиглэл:

  • Эмнэлэгт цаг захиалах
  • Эмнэлэгт зуучлах
  • Эмчилгээний виз гаргах
  • Эмнэлэгийн тоног төхөөрөмж нийлүүлэх
  • БНСУ-с мэргэжлийн эмч нарыг урьж Монголд үзлэг зохион байгуулах
  • БНСУ-д эмч нарыг богино хугацааны сургалтанд хамруулах
  • Онгоцны буудлаас тосох болон Зочид буудлын захиалга
  • Шинжилгээ багтсан Сөүл хотын аялал
"Эрхэм баян эрүүл мэнд" ТББ

"Эрхэм баян эрүүл мэнд" ТББ

Нимбэгтэй усны ач тус

Уг гарлын хувьд тайлагдашгүй түүхэн нууц байсаар ирсэн амин дэмийн эх булаг, цитрусын төрлийн “лимон” хэмээх гайхалтай жимсний үүх түүх дундаршгүй юм.
 Энэтхэг, Бирм, БНХАУ зэрэг улсуудад ургуулж эхэлсэн лимон жимсийг дэлхийн олон оронд эрүүл зөв амьдралын эх булаг болгон хоол хүнсэндээ хэрэглэсээр ирсэн өнө эртний түүхтэй билээ.
Ингээд уламжлалт анагаах ухааны эм бэлдмэлд хэрэглэхээс эхлээд зүйл бүрийн ашиг тустай лимон жимсний үр ашгийг хүртэх хамгийн энгийн алхам болох “нимбэг”-тэй усны хэрэглээ болон бидний биед үзүүлэх эерэг нөлөөний талаарх дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

Амны хөндийг эрүүл байлгана.
Лимонтой усыг мөн амны хөндийн эрүүл ахуйд сайн нөлөөтэй гэж үзэх нь бий. Буйлнаас цус шүүрэх зэрэг буйлны үрэвсэл элдэв эмгэгийн үед лимонтой ус, лимоны хальс, лимоны шүүсээр массажлах, амаа зайлах нь буйлны үрэвсэлт өвчинг намдааж, амны эвгүй үнэрийг дардаг гэнэ.

Биеийг цэвэршүүлнэ.
Ходоодны үйл ажиллагааг дэмжиж элгийг цэвэршүүлэхээс эхлээд элдэв бактерийг устгах, цаашлаад ходоод, хоол боловсруулах эрхтний элдэв эмгэгт өртөх эрсдлийг бууруулж биед хурсан хорт бодисыг гадагшлуухах сайн талтай.

Tuesday, March 11, 2014


   "Эрхэм баян эрүүл мэнд" ТББ-н товч танилцуулга
          Манай байгууллага нь 2011 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн 
    бөгөөд 2013 оны 4 сарын 1 –с үйл ажиллагаагаа өргөжүүлэн БНСУ-ын 
    Хууль зүйн яамны “Виз олгох хэлтэс”-с эмчилгээний цахим визийг шууд 
    гаргуулан авч ажиллаж байна.         
        “Эрхэм баян эрүүл мэнд” ТББ нь солонгос улсын 30 гаруй эмнэлгүүдтэй
     хамтран ажилладаг бөгөөд БНСУ-ын “Эрүүл мэндийн яам”-ны албан ёсны 
     тусгай зөвшөөрөлийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагын 
     монгол дахь албан ёсны бүрэн эрхэт төлөөлөгчийн газар юм.

  Үйл ажиллагааны чиглэл:

  • Эмнэлэгт цаг захиалах
  • Эмнэлэгт зуучлах
  • Эмчилгээний виз гаргах
  • Эмнэлэгийн тоног төхөөрөмж нийлүүлэх
  • БНСУ-с мэргэжлийн эмч нарыг урьж Монголд үзлэг зохион байгуулах
  • БНСУ-д эмч нарыг богино хугацааны сургалтанд хамруулах
  • Онгоцны буудлаас тосох болон Зочид буудлын захиалга
  • Шинжилгээ багтсан Сөүл хотын аялал
"Эрхэм баян эрүүл мэнд" ТББ

"Эрхэм баян эрүүл мэнд" ТББ